05 | Dulcet

924 180 13
                                    

Үдийн цайны цагаар сургуулийн дэлгүүрээс талх авч идэх бодолтой очсон ч бодсоноос олон хүүхэд байснаас болоод юм ч авч чадалгүй, тэднээс холхон хэзээ багасахыг нь хүлээн зогсож байтал хажууд хэн нэгэн ирж зогсох нь мэдрэгдэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үдийн цайны цагаар сургуулийн дэлгүүрээс талх авч идэх бодолтой очсон ч бодсоноос олон хүүхэд байснаас болоод юм ч авч чадалгүй, тэднээс холхон хэзээ багасахыг нь хүлээн зогсож байтал хажууд хэн нэгэн ирж зогсох нь мэдрэгдэв.

- Юу авах гэсэн юм?

Гайхан хажуу тийш толгойгоо эргүүлвэл, Чуи Ёнжүн урагшаа харчихсан зогсож байсан ба ингэж хэлснийхээ дараа над руу харсан юм. Түүний хурц, ширүүн нүдтэй нь харц тулгарах нь аймаар гэлээ ч зүрх догдлуулмаар.

Бид нэлээн удаан ширтэлцчихсэнийг гэнэт анзааран, харцаа салгахдаа түүний энгэр дээрх, нэртэй пайз руу нь харлаа.

- Чуи Ёнжүн..

- Тиймээ, би Чуи Ёнжүн.

Нэрийг нь уншихдаа чанга хэлчихснээ мэдсэнгүй. Бага зэрэг санах зовох мэт мэдрэмж төрөн доош хартал тэр "эндээ хүлээж бай" гэснээ өнөөх овоорсон баахан хүүхдүүдийн дундуур ороод явчихав. Гайхмаар нь түүнийг дундуур нь ороход харсан хүүхэд бүр түүнд зай тавьж өгч байлаа. Тийм болохоор тэр тийм ч удсангүй юмаа авчихаад хүрээд ирэв.

Тэгээд тэр миний өмнө ирснээ гаран дээр минь сүү, талх хоёр тавьчих нь тэр.

- Амтархан идээрэй, Ки Ёнү.

Тэр ингэж хэлэхдээ нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулсаар, хажуугаар минь яваад өгсөн юм.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now