06 | Insane

889 169 6
                                    

- Чи түрүүн Чуи Ёнжүнтай юм яриад байсан уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- Чи түрүүн Чуи Ёнжүнтай юм яриад байсан уу?

Ангид орж ирж суугаад удаагүй байтал урд минь Жисү ирж сууснаа ийн асуулаа.

- Болохгүй юм уу?

- Мэдээж болохгүй. Чи арай Ёнжүний талаар юу ч мэддэггүй юм уу?

Намайг гайхан нэг хөмсгөө өргөхөд тэрээр санаа алдсанаа над руу бага зэрэг ойртов.

- Ёнжүн энэ хавийн ахлах сургуулиудад алдартай. Яагаад гээч? Учир нь тэр галзуу болохоор.

Галзуу.. дахиад л. Яагаад? Яагаад бүгд түүнийг галзуу гэдэг юм?

- Тэр гаднаа сэтгэл татам төрхтэй ч огтхон ч харагдаж байгаа шигээ биш. Тэр олон зан араншинтай. Чамд гэж хэлэхэд-

- Хөөе, Жисү! Явцгаая л даа, удахгүй хонх дуугарах нь.

Үүднээс охидын нэг нь түүнийг дуудахад Жисү тэдэн рүү инээмсэглээд "ойлголоо, очлоо" гэж хэлээд босчихов. Тэгээд тэр явахынхаа өмнө надад хандан хэлсэн юм.

- Түүнээс хол байсан чинь дээр дээ. Чамд муу зүйл хийж магадгүй шүү.

misty | yeonjun ✓Where stories live. Discover now