13. Язгууртан

364 94 13
                                    

Хар хилэн хослолтой язгууртан хэлэх үггүй болжээ. Зүрхнийх нь ташаа хатгуулах шиг болж тэрээр урд нь мэлтийх бүрсгэр зургийг нэг нэгэнгүй ажина.

Худалдаачин эр эвгүй чимээгүй байдлыг эвдэхээр эв хавгүйхэн инээж яриа өдөхийг оролдов ч түүнд хэн ч хариулсангүй.

- Хэд вэ?

Язгууртан хар могойн хэлбэрээр зорж хийсэн зандан модон таягаа чанга атгана. Үнэтэй итали гутал нь дэлгүүрийн тоос шорооноос харлаж сааралтасан байхыг тэрээр харцаа бууруулахдаа анзаарав.

- 100 зоос.

Худалдаачин эр зальжин инээхэд тэрээр жигших шиг боллоо. Мөнгөнд бузартсан мишээл түүний дурыг айхтар гутаасан тул тэрээр эргэн гутал руу харав.

Түүний нохдын нэг эзнээ энэхүү зургийг шохоорхож буйг ойгуутлаа л бүснээсээ 100 зоостой уут гарган өгөв.

- Өө ноён Ким үүнийг талархалын илэрхийлэл хэмээн хүлээж авна уу?

Язгууртан түүнийг нүднийхээ үзүүрээр ч үл харан бэх мэт хар үс, түүнтэй хослох хос хар нүд, нумарсан хөмсөг бүхий өөрийнхөө бодолгоширсон дүрсээ лангууны шилэн тавцанд тольдов.

- Үүнийг хэн зурсан юм?

Зоосоо тоолоод завгүй суусан худалдаачин түүний гүн хоолойнд хэсэг цочирдон юу ч үл дуугарав.

- Дээдсээ хүндэлж мэдэхгүй юу чи?

Түүний нохой худалдаачинд ухаарлын чангахан шанаа өгөв. Худалдаачны ард зогсож байсан хоёр хамгаалагч ухас хийхэд язгууртан тэдэн рүү харц шидэв.

Сөнөсөн тэнгисийн гүн мэт үхэл агуулсан, хар нүдэнд нь хоёр эр зодуулсан гөлөгнүүд мэт гаслан дальдчихыг харсан язгууртан харцаа эргэн зураг руу хандуулав.

- Э-энийг нэг тэнэмэл сонирхогч зурсан юм. Би хааяа түүний зургийг авч зардаг. Тэрнээс өөрийг үл мэднэ. Гуйя ноёнтоон өршөөж хайрла.

Язгууртан өөрийн амьдралдаа цор ганц удаа хайрлаж байсан эмэгтэй нэхэн санав.

Үзэсгэлэнт эхнэр нь гал улаан сүлжилдсэн үсээ шуун туяхан гартаа бийр бариад өөрийн ертөнцдөө умбаж буй нь түүний нүдэнд торно.

Язгууртны харц энэхэн мөчид наран жаргаж буй тэнгэр адил зөөлөн энхрий болж, гуниг агаад гомдлын сүүдэр бүрхэх авч бадарсан их хайр нь түүнийг хажуунаас харж асан хүн бүрт илхэн.

Хормын төдийд түүний харцанд байсан наран шингэн уусч тас харанхуй дахин ноёлов.

𝑵𝒊𝒈𝒉𝒕 𝒂𝒕 𝒕𝒉𝒆 𝑮𝒂𝒍𝒍𝒆𝒓𝒚 Where stories live. Discover now