5. Зүгээр л зураг

389 116 28
                                    

Түүний хайртын нүдэнд гуниг гутрал хурсан харагдав. Цөлийг үерлүүлж, далайг ширгээм их уй гашуу сэтгэлийг нь эзэмдэж үзэсгэлэнт хөрөг эрх чөлөө рүү тэмүүлэх аж.

Гэвч өчигдрийнх шиг саран авхайн шидэт туяа тэднийг илбэсэнгүй. Гадна дэнлүүний хүйтэн дөл л бүдэг бадаг өрөөг дүүргэн Тэхёны хацар дээрх хатаж амжаагүй гомдол цөхрөлийнх нь ганц гэрчийг онцлон гэрэлтүүлэх ажээ.

Тэхён зүүдэндээ түүнийг хайн тарчилж байв. Харанхуй дунд гарц хайн тэмтчин гүйхэд нь энд тэнд хамгийн амтат зүүднийх нь эзэн түүний нэрийг дуудна.

Тэнхээ мэдэн гүйсээр очтол агаарт замхран алга болох энэ дуу хоолойнууд түүний тэвчээрийг барж байлаа.

- Нааш ир Тэхён аа. Наашаа.

Энэ л үгс тархинд нь цуурайтан итгэлийн өчүүхэн дөлийг бадраах аж.

Гэрэлнээ тэмүүлэх дэнгийн эрвээхий мэт хуурамч гэдгийг нь мэдсээр байж бүхнээ золин гүйх Тэхён хөндий цээжинд нь ассан арчаагүй жижигхэн хайрын очиндоо хэт их найджээ.

- Жонгүгаа? Чи хаана байна аа?

Түүний уушгинд цус хурч, хөл нь салан унахад бэлэн байх ба нүд нь урдахаа харахааргүй харалган болжээ.

- Тэхёнаа, би энд байна.

Чанх урдаас нь ийн дуудахад ооо бол юу ч харахаа больсон нүдээ тас аньчихаад чихэндээ итгэж тэнгэр элчийнх мэт хоолойг даган эцсийн хүчээ шавхсаар гүйв.

Ойртон цуурайтах ховстом хоолой түүний нэрийг дуудахаас өөрөөр бяцхан бохир үгсийг шивнэх аж.

Тэхён хана руу хамаг чадлаараа гүйж байгаагаа мэдсэнгүй. Тэрээр дараагийн мөчид толгойгоо хагалах шахан цохиод балмагдахдаа хойшоо хэд алхан нүдээ нээв.

Хар цэгүүд нүднийх нь өмнө бүжиж, дөлийн гэрэл бүдэг бадаг гэрэлтэнэ. Дөлийн гэрэлд нэгэн эр хүний сүрлэг нуруу цааш харан зогссон байлаа.

Тэхён оюунаа хөвчлөн дахин ажвал тэр хүн эргэн харсан байжээ.

- Жонгүгаа!

Цус амтагдаж, хатаж хуурайшсан хоолойгоо цахиртуулан ийн хашхирсаар тэр дахин хар хурдаараа хана мөргөв.

- Юу?

Будаж, тодруулсан үзэсгэлэнтэй зураг...

- Үгүй ээ. Үгүй үгүй! Ийм байх ёсгүй.

Хүний дулаан бие бус зотон даавуу тосон будаг мэдрэгдэхэд Тэхён толгойгоо шаан газар хүчгүйтэн ойчив.

𝑵𝒊𝒈𝒉𝒕 𝒂𝒕 𝒕𝒉𝒆 𝑮𝒂𝒍𝒍𝒆𝒓𝒚 Where stories live. Discover now