Once

140 9 5
                                    




Үлгэрийн мэт үзэсгэлэнтэй цагаан харшийн төв танхимд үдшийн цэнгүүн болж байлаа. Уянгалаг ая намуухнаар эгшиглэхэд хүмүүс эргэлдэн бүжицгээж хөгжил цэнгэлийг мэдэрнэ. Тэргэл саран мандсан үзэсгэлэнтэй үдэшийг гадаах тагтан дээрээс ширтэн байх нэгэн сэрүүхэн салхийг таатайгаар мэдрэн байв. Шөнийн тэнгэр шиг гил хар үстэй, хайлах шоколад шиг гялалзсан бор нүдтэй, төрөлхийн үзэсгэлэнтэй бор арьс, түүндээ зохицох урт цэнхэр даашинз, үнэтэй чимэглэлээр гоёсон бүсгүй тагтны сандалд хөлөө амраана сууна.

- Хөөрхөн царайнд тань гуниг гутрал үл зохихоор төржээ. Гагцхүү баярт мишээл л гоо сайхан байдлыг тань улам гэрэлтүүлнэ.

Бүсгүй хувиралгүй харцаа үл өөрчлөн дуу гарах зүгт харвал түүнээс багахан өндөр хэдий ч гайхам царайлаг залуу зогсох аж.

- Энэ нутагт ховорхон үзэгдэх төрх байна. Ёс алдсан хэрэг байж болох ч энэ үзэсгэлэнтэй авхайн нэр алдарыг мэдэж болохсон болов уу?

Залуугийн инээмсэглэл сэтгэл татам бөгөөд нүд нь тэргэл сарыг өөртөө багтаачихсан аятай үзэгдэх нь дур булаана.

- Ёс алдах юм бол хийх хэрэг юу байна.

Урт гялалзсан улаан даашинз нь хэн хүний харааг булаах өөр нэгэн бүсгүй тагтан дээр гарч ирэхдээ тэдний яриаг таслав.

- Тааралдалгүй ихэд уджээ. Нас чинь явсан хэрнээ л үзэсгэлэнтэй хэвээр байх нууц нь юу юм бол доо.

Залуу эгдүүцсэн байртай хувирлаа нууц үл чадан ёжилсон үгсийг унагана. Түүний хэдхэн хормын өмнөх эелдэг инээмсэглэл хэдийн ор сураггүй арилжээ.

- Ноёнтон таны бодсон шиг харгис зүйл биш тул санаа чилээх хэрэггүй дээ.

Улаан даашинзтай бүсгүй түүнийг үл тоосон харц шидлээд цааш эргэхдээ өнөөх сар мэт гунисан үзэсгэлэнт авхайг ч мөн дагуулан дотогш орлоо.

Дотор үдэшлэг эд дундаа орох бөгөөд хүмүүс наргиж цэнгэн, хоорондоо ярилцана.

- Тэр царайлаг ноёнтон чинь хэн билээ?

- Түүнийг Жимин Пак хэмээдэг. Алс холын нутгаас гаралтай аялагч шидтэн юм гэсэн. Олон газрыг үзэж, олон нутгаар аялаж янз бүрийн шид сурж явдаг нэгэн бөгөөд төрөлхийн авъяасаараа чулууг алт болгож, хий хоосноос алмаз эрдэнэ үүсгэдэг гэцгээх юм билээ.

- Тэгвэл ч дундрашгүй баян нэгэн юм биш үү?

Залуухан авхай нар нэг дор цуглан яриа хөөрөхдөө дөнгөж тагтнаас орж ирэх хар үст царайлаг залууг харан шивнэлдэцгээнэ. Гэвч хөхрөлдөн байх тэдний шивнээн гэгдэх яриа ойр хавийнхандаа бол хангалттай чанга байлаа.

Once upon timeWhere stories live. Discover now