time

25 5 6
                                    




- Бид чамайг санах байх даа.

Сүйх тэргэндээ суух гэж буй түүнийг хоёр найз нь тэврэн салах ёс гүйцэтгэнэ. Ханаби ёслол дууссаны дараахан 1дүгээр ханхүү нутаг буцаж харин сүйт бүсгүйтэйгээ төрсөн нутагт нь хэсэг үлдэхээр шийдсэн Тэрбиус ханхүү ийнхүү 2 сарын дараа өөрийн албатууд болон сүйт бүсгүйг аван нутаг буцаж буй юм. Тэдний хурим намар болох бөгөөд бэлтгэл ажилд 5 сар зарцуулна гэдэг бага хугацаанд тооцогдох тул тэд хамт явцгааж байгаа билээ.

- Сайн сууж байгаарай.

Тэдний нүдэнд нулимс цийлэгнэсэн үзэгдэнэ. Учир нь хөрс улсын хоёрдугаар ханхүүгийн эхнэр болно гэдэг нэг төрлийн нэр хүнд хэдий ч хамгаас аюултай байр суурь билээ. Тэр хөгжил, хөрөнгө сайтай томоохон гүрэн болох Афины гүнж болох гэж байгаа нь түүнийг хатан болох боломжит жагсаал дундаас дээгүүрт буюу ердөө титэмт ханхүүгийн дараахан оруулж байгаа нь түүнд асар олон дайсан гарч ирэхийг илтгэнэ. Эрабелла сүйх тэргэнд суун хөдөлж нүсэр цувааны ард тэднийг үдэгсэд хоцрон үлдэнэ.

- Эцэст нь дурлалт хархүү чинь ч бас явчих шив.

Хошуу нь байдгаараа өмөлзчихсөн, нойтон нүдээ арчин бусдаас нуун зогсох Линкиг харахдаа олон хүний өмнө тэврэн аргадаж үл чадах тул Саяа арга буюу гарнаас нь  атган зогсоно.

- Тэр чинь хоёр дугээр ханхүүгийн албат шүү дээ. Өөр яана гэж.

Линки өөрийн дурласан залуу бол түүний адил шулам бөгөөд түүнээс ялгаатай нь тэр одоогийн Афины хаанд ч мөн олон жил зүтгэж буй нэгэн юм. Тэрээр хоёрдугаар ханхүү болох Ван Тэрбиус Афин-ийн дэмжигч бөгөөд харь нутагт үлдэж буй хоёрдугаар ханхүүг хамгаалах тушаалаар Фроциад 2 сар байсан ч ийнхүү ханхүүгийн хамтаар эх орон руугаа буцаж буй хэрэг.

- Гэхдээ...

- Мэднэ ээ. Түүнээс болж... Шулмын мөнх байдлаа хэдийн алдчихсан гэдгээ мэдэж байна. Хувиа хичээсэндээ түүнийг үлдээч хэмээн гуйсан ч намайг тоогоогүй болохоор яаж ч чадахгүй шүү дээ.

------------------------------------------------------------

Өвлийн хүйтэн салхи хацар жиндүүлэх ч түүнийг тааламжтайгаар мэдрэн зогсохдоо нүдээ анина.

- Эрхэм дээдсээ. Гадаа хүйтэн байна шүү дээ.

Дулаахан нөмрөг биеэн дээр нь тохогдож, халуун бие өөрийг нь ороон тэврэхэд Саяа тааламжтайгаар инээмсэглэв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 19, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Once upon timeWhere stories live. Discover now