балинтииийн

234 22 2
                                    

"Ийм л хүнтэй учрах юмсан." гэж зөвхөн дотроо л бодож төсөөлдөг байсан нэгэнтэй минь хамгийн ойрхон, дэндүү адил төстэй нэгэнтэй учирна гэж хэзээ ч бодож байгаагүй ээ. Төсөөлөлд минь оршдог хүнийг хэзээ ч амьдрал дээр үнэн бодитоор оршин тогтхон боломжгүй, үлгэрийн мэтээр л санаж явдаг байсан юм. Гэтэл тэр хүнтэй минь дэндүү адилхан нэгэн байх гэж, сонин шүү. 

Яг л миний хүсдэг төрлийн төрхтэй, зан араншинтай, дэндүү гэмээр ухаалаг, тэгсэн хэрнээ sense of humor тэгтлээ сайн нийлдэг ч байх шиг. Даварчихсан юм. 

"Чи надад тааладдаг шүү." гээд шууд хэлэх зориг надаас гарсанд одоо хүртэл итгэж өгөхгүй л байх юм. Анхнаасаа юу ч найдаагүй, хүлээгээгүй, юу ч болно гэж бодоогүй байсан болохоор хамаагүй дээр л байна. Би ч гэсэн явах гэж байгаа хүн харилцаанаас яаж зугтдгийг сайн мэддэг болохоор ойлгож байна аа. Би ч гэсэн гадагшаа сурахаар төлөвлөсөн хугацаа минь яг ингэж зугтааж байсан юм чинь. Scholarship is better than relationship hhaha. 

"Гэхдээ чамтай ярилцах сонирхолтой байдаг шүү." гэж хэлсэн энэ үг нь л надад хангалттайгаас ч илүү хариу байсан юм. Намайг сэтгэл хангалуун үлдээх хариултыг хүртэл маш сайн мэдэж байгаа биз? Ингээд л би түүнд тийм дуртай байсан юм чинь.

Хэрвээ цаг хугацаа нь, нөхцөл байдал нь ингэж таараагүй бол, хэрвээ "бид" гэх зүйлийг бүтээчихсэн бол хүмүүс биднийг "Энэ хоёр ёстой хөөрхөн шүү." гэж ярих байсан байх даа. 

Удаан хугацааны дараах краш минь чи байсанд би баяртай байгаа шүү. Ямартай ч чамд баярлалаа, миний краш байсанд. "Аан, үнэхээр миний төсөөлөлдөө зурсан тийм хүн амьдрал дээр оршиж болдог байх нь ээ?" гэсэн итгэл бэлэглэсэнд баярлалаа. Богинохон хугацаанд ч гэсэн намайг догдлуулж, инээлгэсэнд баярлалаа. 

Энэ Валентиний өдрийг утга учиртай, бас нэгэн мартагдахааргүй өдөр байлгаж өгсөнд баярлалаа. 

Хувь тавилан гээч нь биднийг дахин учруулахаар шийдвэл би дахиад л чамайг баяртайгаар хүлээж авах болно оо.

Угаасаа чамайг сайн сурж, сайхан амьдрана гэдгийг мэдэж байна аа, ухаантай юм чинь. Харин аз жаргалтай байгаарай, миний краш аа.


2021/2/15

1:00 PM

Notes of EverythingWhere stories live. Discover now