Уг нь энэ хичээлийн жилийг их л урам зоригтойгоор эхэлсэн юмсан. Гэтэл одоо миний байж байгааг хар даа...
Найман сард нэг шалгалтын хариу минь жаахан базаахгүй ирснээр миний Англи явж сурна гэх мөрөөдөл талаар болсон юм. За яахав, гэхдээ өөр өчнөөн боломж байгаа шүү дээ гэж өөртөө урам өгөөд дахин өнөөх шалгалтуудаа өгсөн ч байрнаасаа огт хөдөлсөнгүй.
Уг нь энэ хичээлийн жил эхлээд IELTS өгчихөөд, тийм ч их бэлдээгүй хэрнээ дажгүй оноо авчихсандаа урамшаад гадны их дээд сургуулиуд руу өргөдөл явуулж эхэлсэн юм даа. Өргөдөл бөглөж, хувь хүнийг тодорхойлсон эсээ бичиж мөн бусад материалуудыг гүйцээн явахдаа IELTS ердөө багахан хэсэг нь болохыг л ойлгосон юм. Мөн их сургууль руу өргөдөл явуулах гэж үстэй толгойгоо зулгаасаар байгаад л таарсан. Тэр үедээ ямар их сэтгэл гутралд орж, шантарч, уйлсан гэж санана. Зүгээр л өөрийгөө хангалттай сайн биш гэдгээ дэндүү ихээр ухаарсан. Ядаж байхад мэргэжлээ сонгоогүй болохоор мэргэжил бичих хэсэгт "биологи", "анагаах", "бизнесс", "кино" гээд янз бүрийн юм бичээд хаячихсан. Бухимдмаар юм.
За ашгүй нэг бүх өргөдлөө явуулчихаад хэсэг хугацаанд л амралтын байдалтай амар тайван явж байтал 3 сар гарав уу үгүй юу өнөөх өргөдөл явуулсан их сургуулиудаас хариу ирж эхлэв. Одоогоор би 2 татагалзсан хариутай, нэг хүлээлгэсэн хариутай. Удахгүй бусад татагалзсан хариунуудаа авах байх ._.
Бас би юу бодож засгийн газрын ганц ч тэтгэлэгт хамрагдаагүйгээ гайхаад барахгүй нь. Бурхан гэж байдаг бол намайг аваад явчихаасай билээ.
Нэг иймэрхүү өдөр хоногуудыг л өнгөөрөж явна даа. Гадагшаа явах мөрөөдөл минь бүр үгүй болчихоогүй ч хангалттай ихээр мөхчихөөд байна. Одоо ингээд монгол хэл бичгийн шалгалтынхаа өмнө үүнийг бичээд л сууж байна даа.
Зүгээр л бүх зүйлээс зугтаачихмаар байвч зугтах газар ч алга даа. Үнэхээр яахаа мэдэхгүй, юу ч чадахгүй байгаадаа бухимдаад амиа хорлоод эрлэгийн өмнө оччихмоор байгаа ч "Бүх зүйл сайхан болно" гэж өөртөө хэлээд л байж байна. Ядаж байхад хаваршаад, дотор минь байдаг гэнэтийн огцом сэтгэл хөдлөлүүд илрээд ойр хавийнхаа хүмүүсийн амар заяаг үзүүлэхгүй нь.
За тэгээд одоо хэл бичиг өгөх гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсээд энэхүү гомдлын эсвэл бухимдлын бичвэрээ дуусгая цэг
YOU ARE READING
Notes of Everything
Non-FictionХэрэгтэй хэрэггүй олон янзын тэмдэглэл. Гэхдээ та нарт хэрэгтэй ккк