Орон дээрээ үүрэглэн хэвтэх биднийг хөшигний цаанаас гялалзан тусах наран босгоно.
Өнөөдөр ч бас хичээлтэй болохоор Тэхёнаас түрүүлж босоод өглөөний цайгаа бэлдэж тавьчихаад
Унтлагын өрөөнд орон түүнийг сэрээлээ. Яг л адилхан өмнөх шигээ босохгүй гэж зөрүүдлэх Тэхён. Тийм болохоор л явах цагаасаа бараг л цагийн өмнө сэрээх ёстой. Түүнийг босгох нэг зүйл бол үхтэл нь инээлгэх. Дээр нь гарч суун гижигдэж эхлэхэд Тэхён яг л таван настай хүүхэд шиг хөхрөн хэвтэнэ би ч дагаж инээсээр ядарсан тул дээрээс нь босон хажууд нь хэвтэхэд тэр над руу эргэж харан хамар дээр минь үнсчихээд босоод гүйчих нь тэрӨнөөдөр тэр хурдан босч байна шүү. Магадгүй дассан биз.
Намайг гал тогоонд сууж байхад Тэхён хувцсаа өмсчихөөд гараад ирлээ.
Бид цайгаа уучихаад сургууль руу хөдөллөө. Сургуулиас нилээн зайдуу машины зогсоолд намайг буулгачихаад араас Тэхён ирэхээр үлдлээ.
Бид одоохондоо харилцаагаа нууцлахаар шийдсэн.
Учир нь хүмүүс намайг гэй тэгээд бүр багштайгаа үерхдэгийг мэдвэл үл үзэгдэгч юм шиг байдаг надад бүр л хэцүү болох болно.
_________________
A/N:za udaasand uuchlaarai ongod geh zuil nadaas hovron odjee hedhen partiin daraa duusahnee.vote&set💞
YOU ARE READING
Dream [Vkook MGL]
RomanceЗүүд гэдэг яг юу юм бол хүний төсөөллөөс гардаг хий зүйл үү эсвэл зэргэлдээ ертөнцийн оршихуй юу?