26.Нэргүй

15 0 0
                                    


Хэнд ч гай бололгүй
Хэний ч нүдэнд харагдахгүй
Хэний ч үгийг сонсолгүй
Хүсэн зүйлээ хийхсэн
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн нисэхсэн

Бусдын хараанаас гарч
Буцаж очилгүй явахсан
Бүх зүйл тийм амар бол
Бүгдийг орхин явахсан
Хүсэл бүхэн биелдэг бол
Бурхан хэнд хэрэгтэй гэж?

Одоо надад битгий
Оройтхоос өмнө бүгдийг
Өөрийн болго гэж хэл
Өнгөрсөн бүгд өнгөрсөн

Бүү бууж өг гэдэг үг
Надад хэрэггүй
Хичээгээрэй гэж
Бүү хэл !
Мартагдсан мөрөөдлөөр би яах билээ?
Маргааш надад үгүй
Миний гэх зүйл надад үгүй

Харамсахгүй ээ би явж байгаадаа
Өнгөрсөн бүгдэд баярлалаа
Өөдгүй зан гаргаж байгаад уучлаарай
Бүх юмд бууж өгөөд
Буцаж ирэхгүйгээр би явлаа.

Бүү гуниглаарай
Бусдын биш
Миний шийдсэн зүйл
Бүү зэмлээрэй
Хэсэгхэн зуур жаргалтай байсан
Бүү уурлаарай
Хайрлагдсан болохоор
Бүгдийг мартсан....

Бүү гуниглаарай Бусдын биш Миний шийдсэн зүйл Бүү зэмлээрэй Хэсэгхэн зуур жаргалтай байсан Бүү уурлаарай Хайрлагдсан болохоор Бүгдийг мартсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Миний хэлж чадаагүй үгсWhere stories live. Discover now