Танилцуулга.

134 8 1
                                    

     За.Юун түрүүнд танилцуулга хийх гэж буй өөрийгөө танилцуулъя.Намайг Маргад гэдэг бөгөөд баавгай шиг бор болохоор "Мазаалай" гэдэг нэрийг өөртөө олгосон, сүүлдээ товчлон Маазаа болгож өөрчилсөн нэгэн охин буй.Би аниме үзэх туйлын дуртай бөгөөд нэг ч анги, нэг ч секунд алгасалгүй үзсэн анхны аниме болох "Миний баатрын сургууль" анимээс санаа аван уг бичвэрээ эхлүүлж байна.

***

     Гол дүрийн залууг Бэхи гэх бөгөөд нэрээс нь Монгол хүн гэдгийг ойлгож байгаа биз ээ.25 настай залуухан тэрээр хүн бүрд заяагаад байдаггүй ховор нэгэн онцгой хүчийг биедээ агуулдаг аж.Чухам ямар хүч болох нь одоохондоо нууц.Бэхи багагүй хүүхэмсэг гэхэд болно.Гадаад төрх нь сайхан учир бүсгүйчүүдийг урхидахад амар байдаг боловч сүүлдээ шууд ирээд наалдчихдаг охидоос уйджээ.(Үнэн даварчихсан....).Тиймээс амархан найрагдамгүй хатуу эмэгтэйчүүдийг сонирхох болсон.

     Амьд биет бүрд үл мэдэгдэх гайхалтай энерги байдаг бөгөөд тэр бүр биедээ орших тэрхүү хүчийг удирдаж чаддаггүй.Тиймээс дэлхийн томоохон байр суурь бүхий эрхмүүд тив бүрд нэг Академи байгуулсан ба маш олон хүн бүртгүүлсээр өдгөө 200 жилийн нүүрийг үзэж байна.

     Академи дотроо:Ус , гал, чулуу, агаар гэх дөрвөн төрөлд хуваагддаг агаад уг төрөл  дотроо ч олон салаалдаг.Жишээлбэл:Ус дотроо"Буцалсан ус, хүйтэн ус, зэвтэй ус"гэх мэт..гэхгүй юу.

     Төрөл бүр дотроо шидийн түвшнээрээ үе болж хуваагдан суралцдаг.

     Манай Бэхи бол агаар төрлийн 1-р түвшний сурагч.Маш муу гэсэн үг.Ер нь яаж яваад миний бүх хүчтэй хүмүүсийг нийлүүлэх гэж байгаа бичвэрт гол дүр болсон юм бол доо, чи минь.За энэ ч яах вэ.

     Биед агуулагдах шидийн хүчний түвшинд ахиц гарах бүрд суралцагч өөрөө ч мөн адил түвшин ахих бөгөөд хэрэв 8-р түвшинд хүрэх юм бол академийг төгсөх боломжтой болох ч үргэлжлүүлэн сурах ч зөвшөөрөгддөг юм.

***

-Бэхи, чи түвшин ахисан бололтой.

-Худлаа байлгүй дээ.

𝗕𝗲𝗸𝗵𝗶'𝘀 𝗕𝗶𝘇𝘇𝗮𝗿𝗲 𝗠𝗶𝘀𝘀𝗶𝗼𝗻, BekhiUnde poveștirile trăiesc. Descoperă acum