02

7 1 0
                                    

Харц тулгарчихлаа. Нүдрүү нь харчихлаа. Гэхдээ...гэхдээ энэ юу вэ??? 

Гэхдээ түүний нүднээс би юу ч олж харсангүй. Хар бараан дурсамж битгий хэл жаргалтай ганц ч дурсамжийг нь би харсангүй шүү дээ. 

Бид бараг арав гаруй секунд ширтэлцэв. Бусдын нүднээс хар бараан болон гоё сайхан дурсамжийн алийг нь ч биш зүгээр л түүний нүдийг, хүүхэн хараанд нь тусах өөрийнхөө дүрийг харах ийм байдаг байх нь. Гэхдээ яагаад түүний дурсамж харагдахгүй байгаа юм бол? Би зүгээр болчихсон юм болов уу? Хачирхалтай зүйл харахаа больчихсон уу? 

Түүний нүднээс харцаа салгаад аажмаар хажуу ширээнийхээ хүүхэдрүү харав. Түүнийг надруу хартал нь нууцхан ширтэж байгаад нүрдүү нь харав. 

"Ааваа битгий яв л даа"

"Битгий миний ээжийг өвтгөөд бай. АААААААА"

"Ааваа намайг уучлаарай, гуйж байна би дахиж тэгэхгүй. Битгий зодоочдээ"

Эхнэр хүүхэдрүүгээ дайрах согтуу ах. Уйлагнан өршөөл гуйх бяцхан охин. 

Нүдээ анив. Хэвээрээ байна. Харсаар байгаа байх нь. 

Тэгвэл яагаад түүний нүднээс харсангүй вэ? Яагаад? 

~~Мин Юнги~~

Бусдын нүднээс өнгөрсөн амьдрал, туулсан бүгдийг нь харна гэдэг тийм ч сайхан зүйл биш. Уур хилэн, гуниг ганцаардал, аз жаргал инээд хөөртэй үйл явдал дурсамж гээд бүгдийг би бусдын нүднээс хардаг. Хараад л инээмсэглэл тодруулам жаргалтай дурсамжтай нэгэн байхад секунд ч харж тэсэхгүй аймшигтай дурсамжтай хүмүүс ч байдаг. Гэхдээ би бусдын харцнаас зугтдаггүй. Бага байхад хэцүү байсан ч одоо харин ч сонирхолтой санагддаг. Миний харах ёстой л зүйлс юм байлгүй гэж бодон явдаг болсон. Энэ нь толгой гудайлган явахаас хавь илүү санагддаг юм. 

Гэхдээ энэ охин юу вэ? Яагаад юу ч харагдахгүй байна? Өмнө нь ийм хүнтэй таарч байгаагүй юмсан.  

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 09, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

¤¤ FROM HIS EYES ¤¤Where stories live. Discover now