01

23 2 1
                                    

"Мэдээллийн хөтөлбөрийн төгсөлд та бүхэнд цаг агаарын мэдээг хүргэе. Сөүл хотод үргэлжлэн хоёр хоног бороо орох төлөвтэй байна. Иймд иргэд..."

Бараг л өдөр бүр бороо орж, саарал тэнгэр дээрээс гунигтайхан дүнсийнэ. Миний сэтгэл дотор ч яг энэ хэдэн бороотой өдрүүд шиг бүрхэг, гунигтай олон жил болов. Бусдын нүдрүү харахгүй гэж үргэлж доошоо харж үсээ урдуураа унжуулж явдаг би яг л сургуулийн сүнс сүг гэлтэй, гэртээ ч эцэг эхийнхээ дэргэд толгой гудайлган сууна. Яагаад бусдын нүдрүү хардаггүй юм бэ? гэж үү? Хэн нэгний нүдрүү хараад тэдний жаргалтай, гунигтай, аймшигтай өнгөрснийг яг л кино мэт харна гэдэг та бүхний хувьд ямар байх вэ? Үргэлж инээж жаргалтай байдаг нэгний нүднээс сэтгэл өвдөж, зүрх эмтрэм өнгөрсөн харагдаж, үргэлж хөвгүүдээс дөлж явдаг охины нүднээс харахаас ч нүд халтирам, хөгийн дүр зураг харагдана. Энэ атнл яг л кинон дээр гардаг шиг супер хүч мэт санагдаж магадгүй л юм. Гэхдээ энэ бол там.

xxx

Хүчтэй салхи багахан онгорхой байсан цонхыг хүчтэйхэн дэлгэж, хэдэн борооны дусал салхинд туугдан орж ирэн хөлөн дээр буухад нойрмоглон сэрэв. Өглөөний 06:24 минут. Сэрүүлэгнээсээ 6 минутын өмнө сэрчихлээ. Хайран 6 минут минь. Унтах байсан юм сан... 06:30-д дуугарах байсан сэрүүлгээ унтраан залхуутай гэгч нь босов. Сургуульруу очмооргүй байна. Хичээлдээ суумааргүй байна. Олон хүн дунд баймааргүй байна...

Хичээлдээ явахдаа бэлдээд, өрөөнөөсөө гарахад аав ээж хоёр шөнийн ээлжнээсээ арай ирээгүй байв. Тэд хоёулаа эмч. Гэхдээ энэ тэнэг нүдийг хэн нь ч эмчилж чадахгүй. Зүгээр л нэг өвчин байсан бол, эм уугаад, тариа хийлгээд л зүгээр болчихдог байсан ч болоосой.

Гутлаа углаад, толины урд байх хар өнгөтэй, нарны шилээ зүүгээд гарлаа. Гадаа бүрхэг, бороо орж байхад хар шил зүүсэн намайг хүмүүс гайхан харцгаах нь мэдрэгдэнэ. Шил зүүчихээр амар байдаг. Хүнрүү яг л царайруу нь харж буй мэт толгойгоо чиглүүлээд харцаа доош чиглүүлчихдэг юм.

Сургуулийн үүдэнд ирээд санаа алдаад шилээ тайлаад орлоо. Сургууль дээр шил зүүж болдоггүй нь юутай гунигтай, хорвоо гэж. Хүүхдүүд хоёр гурваараа хэлхэлдээд, хөгжилтэй зүйлс ярьцгаан зөрнө. Би ч бас найзтай байж, хөгжилдөж үзмээр байна. Нэг удаа юу ч харсан хамаагүй гээд шинээр ирсэн сурагчтай найз болохоор шийдсэн ч түүний өнгөрсөн үнэхээр, бүр үнэхээр аймшигтай. Түүний нүдрүү харах бүртээ тийм зүйл харна гэдэг надад үнэхээр хэцүү байсан. Дахиж найзтай болох зориг надад үлдээгүй юм. Тэгээд л үсээ унжуулаад ширээндээ сууна. Намайг дуугүй, үсээ унжуулаад л суудаг болохоор багш нар ч хүн гэж тоодоггүй. Бүр яасан зовчихсон амьдралтай юм бэ гэж бодож байна уу? Би ч гэсэн тэгж бодож байна.

Хичээл эхлэх хонх дуугарч сурагчид ангидаа гүйлдсээр орж ирнэ. Тэдний араас ангийн багш нэгэн хөвгүүнийг дагуулан орж ирэв. Хэн гэдэг нь сонирхол татаж байсан ч түүний царай, нүдрүү харж зүрхэлсэнгүй.

Багшийн хэлснээр тэр Дэгүгээс шилжиж ирж буй шинэ сурагч аж. Нэр нь Мин Юнги. Шинэ хүүхэд ирсэн дээр суудал шинээр хуваарилна гэсээр бид цаас сугалж хаана хэнтэй суухаа сонгож байв. Ашгүй дээ өмнөх байрнаасаа нэг их өөрчлөгдсөнгүй. Хажуугийн ширээрүү л шилжиж таарав. Баяртай байнаа.

Харин шинээр ирсэн сурагч миний урд суусан байлаа. Сонирхолтой санагдав. Үс нь шаргал өнгөтэй байв. Гэвч багш түүнд үсээ хар болгохыг сануулаад хичээл эхэллээ.

Багшийн хэлж, зааж буй зүйлсийг тэмдэглэн сууж байтал нөгөө ангийн охин багшийг захирал дуудаж байгааг дуулгаж, багш ангиас гарлаа. Үзгээ тавиад шинээр ирсэн хөвгүүнийг хойноос нь хэсэг ажив. Түүний өнгөрсөн ямар бол? Жаргалтай дурсамжтай нэгэн болов уу? Эсвэл бас л гунигтай юу? Араас нь харан ийн бодож суутал тэр гэнэт л эргээд харчихав. Харц тулгарчихлаа. Нүдрүү нь харчихлаа. Гэхдээ...гэхдээ энэ юу вэ?

¤¤ FROM HIS EYES ¤¤Where stories live. Discover now