Гуйлгачин шиг амьдрал

7 2 0
                                    




Энэ гажгийн гэрийг хамаг хүчээ гарган цэвэрлэсээр, арай гэж дуусан буйдан дээр тэрийн хэвтэнэ. Утсаа оролдон хэвтэж байтал нэгэн танихгүй дугаар залган

Би: Байна уу хэн бэ?

жонгүүг байнаа гэснээр би нөгөө гажиг гэдгийг мэдэв.

Би: Бас яав гажигаа

Жонгүүг: Яа чи хөөгдөмөөр байна уу? дахиад гажиг гэвэл хэрэг үүсгээд торонд суулгий шүү галзуу авгай минь "уурлах"

Би: ядаргаатай амьтан "шивнэсээр"

ззза юу хэрэгтэйгээ л хэлээдэх хэрэлдэх хүсэл алга

Жонгүүг: хоол хийснүү найзууд очино гэж хэлсэндэээ

Би ч өглөө тэгж хэлсэнийг гэнэт санан сандарсаар

Би: хх-хийсээн хийсэн хэзээ и-ирцгээх юм "түгдэрсээр"

Жонгүүг: Одоо бараг очиж байгаа байх би арай болоогүй байгаа болохоор хоолоор дайлаад байж байгаарай гэсээр утсаа тасалчихав

Би ч сандарсаар гал тогоо орон хөргөгчинд байсан хэдэн хачир болон махаар хоол хийн зогсож байтал хонх дуугаран очоод тайлтал 6 царайлаг залуу зогсож байв. Би ч сандарсаар юун хүмүүс билээ гэсээр асуутал

нэг шаргал үстэй залуу: уучлаарай энэ Жон Жонгүүгийх мөн үү "гайхсаар" асуув.
Би: Аан та нар нөгөө га- бишээ жонгүүгийн найзууд уу оролдоо гэсээр инээмсэглэв.

Залуус бүгд нэг эгнээнд зогсон нэгэн дуугаар "Сайн байна уу? бид жонгүүгийн ах нар гэсээр сууцгаав.

Гэрт нам гүм байдал  бий болон би ч гэнэт ухаан орон

Би: А-ан за бишээ тиймүү намайг Ёрим гэдэг энд түр амьдархаар болсон юм. Тухгүй байна гэвэл би өнөөдөртөө гадуур хонож болноо гээд өрөө рүүгээ явах гэтэл залуус бүгд нэгэн дуугаар 

"Үгүйээ үгүй янзын тухтай байгаа болохоор битий санаа зов" гэснээр би ч санаа амран тэдэнтэй цуг суун танилцацгаав. 

Тэд үнэхээр эелдэгээс гадна өө сэвгүй царайлаг бас хөгжилтэй юм.

Залуустай элдвийн юм ярин сууж байтал гаднаас жонгүүг "Пак Ёрим" гэж хашгирсаар орж ирэн ах нарыгаа ч тоолгүйгээр над дээр ирэн байдгаараа хөмсгөө  атиралдуулсаар

Жонгүүг:Чи яг одоо манай гэрээс зайл "чичилсээр намайг түлхэн" өнөөдөр танай ээж чинь манай компани дээр ирээд намайг ажилчидын минь өмнө харааж зүхсээр явсан тийм болохоор дахиж танай гэр бүлийг хармааргүй байна. Арчаагүй хүүхэн минь гэр лүүгээ зайл гэж байна "хашгирсаар ийн хэлэв."

Би яахаа мэдэхгүй нулимс цийлэгнүүлэн зогсож байтал жонгүүг дахин дахин зайл гэж хашгирсанаар бодит байдалдаа ирэн өөрийн мэдэлгүй уйлсаар

Би: тэр гэрт баймааргүй болоод явсан болохоор гуйя намайг гэртээ түр байлгаачдээ аль болох хурдан явах болохоор гуйж байна 

Жонгүүг: танай гэр бүлийн асуудал надад огт хамаагүй болохоор чиний хаана байх чинь ч надад хамаагүй. Ямар хүнтэй амьдраад ийм гуйлгачин шиг болчихдог байна "тэр сүүлийн өгүүлбэрээ шивнэсээр жигссэн мэт муухай харна.  

Гэнэт л эмээг минь тэгж хэлсэнд уур хүрэн 

Би: Тиймээ би чам шиг баян тансаг амьдарч үзээгүй тийм амьдрал ч надад хэрэггүй байсан юм.  Учраа мэдэхгүй жоохон байхдаа ээждээ гологдон хаягдчихсан намайг эмээ гэдэг хүн минь хэдий ядуу тарчиг амьдралтай ч юугаар ч дутаахгүй өсгөн гэнэт л насны эрхэнд  бурхан болчихсон болохоор"уйлсаар" гэнэт л ээж гэдэг хүн гарж ирээд миний охин гэж ичихчгүй дуудаад байсан болохоор тэсэхгүй гэрээсээ явсан юм "мэгшисээр"

Тиймээ одоо би гуйлгачин шиг харагдаж байгаагаа мэдэж байна. Гэхдээ хүний амьдралыг мэдэхгүй байж тэгж хэлдэг чи л жинхэнэ гуйлгачин шиг сонсогдож байна хашгиран ийн хэлсээр 

Би: гуйлгачин намайг гэртээ байлгасанд баярлалаа дахиж гай болохгүйээ баяртай гэсээр түрүүнээс бид хоёрыг ажиглан суух ах нарт ёслон өөдөөс минь гөлрөн зогсох хүн рүү хальт толгой дохин хувцсаа авсаар тэр гэрээс  гаран явав.

Жонгүүгийн талаас

Хаалганы чанга хаагдах чимээгээр цочин гэнэт л юу болсоныг санан өөрийгөө яагаад тийм үг хэлсэнээ бодон зогсож байтал 

Намжүүн ах: чамд урам хугарж байна. Үгээ бодож үйлдлээ цэгнэ гэж хэлдэг байсан биздээ очих газар таних хүнгүй энэ эмэгтэй арга ядсандаа л чамаас гуйсан нь илт байхад чи дэндүү тэнэг юм гэсээр ах нар бүгд санаа алдсаар гаран би л гэртээ ганцаар  өөрийгөө хараан үлдэв.

" Жинхэнэ гуйлгачин нь би бололтой"


You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 20, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ⒺⓊⓅⒽⓄⓇⒾⒶWhere stories live. Discover now