Эхлэл

8 0 0
                                    

Матын цагийн хичээл дээр багшийн яриаг үл хайхран Spicegirls ийн Wannabe дууг чихэвчээр хамгийн эцэс дээр нь тавьж сонсох энэ хүн бол Хелен.
Тэр зохиолын бүхэлдээ гол дүр биш л дээ.Гэхдээ л түүн шиг өөдрөг ,хүүхэд шиг цагаахан бас бага зэрэг инээдтэй бүтэлгүй хүнээр энэ бүх түүхийг эхлүүлэх нь хамгийн сайхан шалтаг байх болно.
Товч танилцуулга:
Өнгө өнгийн үстэй,ихэвчлэн сэтгэл санааныхаа байдлаас болоод үсээ янз бүрийн өнгөөр будуулдаг. Тэгэхээр сэтгэл хөдлөл маш өндөртэй гэсэн үг.Инди уур амьсгалын 80,90 ээд оны хувцаслалтанд дурладаг..бараг л хуучны гэсэн юм болгонд татагддаг.Хамгийн дуртай үздэг телевизийн шоу-Daria 1990 ,Clueless

Хамгийн дуртай үздэг телевизийн шоу-Daria 1990 ,Clueless

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хелен хөгжим сонсож байхдаа жижигхэн art хийх дуртай.Бараг л зуршил болчихсон зүйл. Тэр нь ихэнхдээ урагдсан дэвтрийн голоорх цаасан дээр, эсвэл ном дэвтэрний арын хуудсанд..Ямартай ч тэр энэ удаад багшийн нервийг үнэхээр барж байгаагаа анзаараагүй тул эцсийн эцэст багш өөрөө босч түүний чихэвчийг хурааж авахад л хүрсэн юм.
-Хөөх би одоог хүртэл та нарыг Spicegirls энэ тэрийг сонсдог гэж мэдсэнгүй.
хүүхдүүд бүгд- *инээлдэх
-Та бодлогоо ойлгохгүй байж бас ийм юм сонсохтойгоо..? энийг чинь хурааж авлаа.

(Өө хог гэж........)
Тэгэхээр мат ын цаг дээр болсон явдлыг эс тооцвол өнөөдрийн хичээл ерөнхийдөө хэвийнээр дуусав.Хелен сүүлийн уран зохиолын цагаа дуусгачхаад математикийн танхимын жигүүр лүү алхална. Мат ын жигүүрын хэдэн шүүгээнүүдийн нэгт түүний сайн найз болох Лизийн шүүгээ байдаг бөгөөд түүнийг ирэхэд Лиз шүүгээнээсээ баахан боодолтой цаас бичиг гарган өөр дээрээ овоолж байхтай нь таарав. Хелен түүн рүү гар далалсан ч тоож анзаарахгүй байхыг үзвэл өмнөх шигээ хийх даалгавар бие даалтууд өчнөөн байгааг нь ойлголоо. Түүнийг нааш алхаж ирэх үед хэсэг нөхдүүд Лизийн хажуугаар зөрөхдөө өнөөх боодолтой цааснуудыг унагасан ч Лиз ч тэр өнөөх хүүхдүүд ч тэр тоосонгүй. Зүгээр л тэд гүйлддэгээрээ гүйлдээд Лиз нэг санаа алдсанаа доош тонгойн унасан юмнуудаа цуглуулна. Энэ байдлаас нь үзвэл түүнийг таньдаг хүмүүс тийм ч олон биш,бусдын хараанд өртөөд байхааргүй, жирийн л нэг хичээлийн донтон гэдгийг хэн ч харсан ойлгох болно.
Товч танилцуулга:
Дундаж өндөртэй. Төрөлхийн цагаан урт үстэй,гаднах дүр төрх байдалдаа тийм ч анхаараад байдаггүй. Бага зэрэг хайш яайш, зожиг.Хеленийг урьд нь шилжиж ирэхээс өмнө маш их ганцаарддаг байсан. Сургуулийнхаа хамгийн ухаантай Iq өндөртэй хүүхэд. Бараг бүх хичээлдээ сайн.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 22, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The ClassWhere stories live. Discover now