Chapter one - [ First sight ]

104 12 4
                                    


Өнөөдөр миний хувьд ч маш чухал өдөр. Хэн нэгэн бус хамгийн дотны найзууд минь хуримаа хийж буй торгон агшин юм. Тэдний нэгнээ гэх сэтгэл хэчнээн ариун нандин болохыг та нар төсөөлөхгүй. Бие биенээ хайрын харцаар харж ирээдүйгээ хамтдаа төсөөлөн зогсох энэ л мөч. Энэхүү ёслол хүрэлцэн ирсэн бүх хүний сэтгэлд тодоос тод үлдэн хоцроно гэдэгт итгэлтэй байна.

Би өнөөдөр яруу найрагч, зохиолч болох гэж зүтгэхгүй. Зүгээр л энэ сайхан хосын түүх надад маш ихээр нөлөөлсөн болохоор л та нарт хүргэхээр шийдээд ирлээ. Тэгэхээр бидний л мэдэх тэдний бяцхан түүхийг та нарт өгүүлье.

~♪••♪••♪••♪••♪~

Жонгүгийн талаас

Хүн болгонд л байдаг гэж боддог байсан нөхөрлөл бүх хүнд байдаггүйг саяхан л мэдэж байна. Яагаад гээч тэр нэг бороотой өдөр тааралдсан, дүрэмт хувцастайгаа шалба норчихсон явах охиныг гэртээ харих хүртэл нь дагасан тэр л үдшийг одоо ч мартаж чадахгүй нь. Ганцаараа усан борооноор хэдэн километр зайтай гэр рүүгээ алхах тэр охин уйлж байсан. Юунаас болж яагаад уйлж буйг нь асуух зориг надад даанч байгаагүй.

Тэр охин надад бусдаас өвөрмөц санагдсан ч яагаад гэдгийг нь огт ойлгохгүй юм. Түүний уйлж буй төрх надад үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан нь гайхмаар шүү. Түүнтэй танилцаж дотносохыг хүсэвч тэр дөнгөж 16 17той л байх.

Бид уулзах тавилантай л бол дахин уулзана. Тэр өдөр хүртэл чамд л зориулж шаргуу хичээж өндөрлөгт хүрсэн байя. Чи ч бас бусдын дор орохгүй болтлоо хичээгээрэй. Хүн болгон чамайг хүндэлж, хүн бүр нэрийг чинь л сонсохдоо бишрэн дуулах тийм л нэгэн.


~♪••♪••♪••♪••♪~


Мисүгийн талаас

Болж байгаа юм нэг ч алга. Гэр бүлдээ ад үзэгдэж, сургуулийнхаа шоовдор сурагч болсон нь яг л энэ амьдрал намайг хүсэхгүй байгаа мэт.

Бүхнийг хаяад явахыг хүсэв ч амьдралд хайртай юм хойно даанч чадахгүй нь.

Яг л миний байр байдлыг ойлгох мэт байгаль дэлхий намайг сайн уйлаад ав гэж буй бололтой бороо шаагин орно. Нулимсаа зөнд нь хаяж зөвхөн өнөөдөр л уйлчихъя.

Бүхнийг умартан уйлсаар гэр рүүгээ явахад минь хальт харсан тэр залуу тэнгэрээс буугаад ирсэн сахиусан тэнгэр мэт үзэсгэлэнтэй инээмсэглэлээрээ эргэн тойрноо гэрэлтүүлж байсан. Түүний царай бие хаа бүгд миний ой тоонд хэзээний үлдчихэж.

Гэр хүртэл минь аюулгүй байдлыг минь сайн нягталсан энэ л үед түүнд дурлачихсан гэж хэлэхгүй ч нүд унагаад амжсан юм. Яг энэ л агшинд өөрөө өөртөө амлалт өгье. Сахиусан тэнгэр мэт тэр залуугийн хажууд энэ тэнцүү байхаар нэгэн болъё гэж.

Мөрөөдлөө заавал биелүүлж намайг өнөөдөр шоолж байгаа бүх хүнийг өмнөө сөхрүүлэх тэр л мөчид чамтай албан ёсоор танилцъя.



~♪••♪••♪••♪••♪~



Жонгүгийн талаас

"Жонгүг аа, бид хэд түрүүлээд явлаа шүү. Хаалга аа хаахаа мартав аа." гэсээр ах нар гарч явна. Өнөөдөр бидний нөхөрлөсний 15 жилийн ой ч бүгд завгүй учир жил болгоныхоо уламжлалт зургаа л татуулцгаасан юм.

Би ч удалгүй бэлтгэлийн өрөөнөөсөө гаран хаалга аа цоожлон хэвлэлийн компани руу яаравчилна. Компани дээрээ ирэхэд бүгд надтай найрсгаар мэндлэн урдах урдах ажлаа хийсээр...

Хэвлэлийн компани дээр ирсэн гол шалтгаан минь гэвэл саяхан нэгдүгээр хэвлэлээс гарсан ном минь бэст сэллэр болж өнөөдөр хоёрдохь хэвлэлийн захиалгаа өгөхөөр ирээд байна л даа.

Бусад зохиолч нар өөр хүмүүсээр захиалгаа өгүүлдэг ч надад тэр нь найдваргүй санагддаг болохоор өөрийн биер ирж дахин шалгаж өгөх нь маш чухал.

Хүмүүст итгэхгүй байгаадаа биш л дээ зүгээр л өөрийнхөө ажлыг дахин нягтлах нэг арга. Бүх зүйлээ дахин нягталж дуусах үед "Элдэв асуудал байхгүй гэж бодож байна." гэсээр захирал нь хаалгаар орж ирэв.

Энэ хүн яагаад энд...

"Аа...аан. Би өөрийнхөө ажилд ямар нэг алдаа гаргах дургүй. Тиймээс л дахин нэг нягталсан юм."

"Мэдээж. Өөрийн тань ном хэзээд ямар ч алдаагүй байдаг шүү дээ."

Энэ хүн чинь яагаад надтай хүндэтгэлтэй харьцаад байгаа юм. Анх бол надтай ярих бус зүгээр л миний ном гээд ирсэн цаасан дээр минь гишгээд гарсан хүн шүү дээ. Үнэхээр алдар нэрт хүрэх тусам хүмүүсийн мөн чанар танигддаг гэсэн үнэн байх нь. Тэр ч бас бусад шиг байх юм биш биз...

« Not everything is... » | JJK | MGL |Where stories live. Discover now