Мисүгийн талаас
Өнөөдөр төгсөх шалгалт авах өдөр. Энэ л намайг мөрөөдөлдөө хүрэх үгүйг минь шийднэ. Хайртай дуучдынхаа улаан хивсэн дээр өмсөх хувцасыг урлах үгүйг минь шийдэх торгон мөч.Яг одоо яагаад ч юм сандрал гэгчийг мэдрэхгүй байна. Магадгүй тэр өдөр таарсан залуугаас л болсон биз. Бүлтгэр нүдтэй ч өөрт нь гайхалтай зохисон инээмсэглэл. Яаж тийм өхөөрдөм байдалтай залуу халуухан төрхийг төрөлхийн юм шиг байлгаж чаддаг байна аа?
Тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй ч үзсэглэнт нүдэрээ намайг сонжин харах тэр мөч. Өөрт нь гайхалтайгаар тохирох урт үс, үсэнд нь хэт сайхан зохисон хувцаслалт хэнийг ч дуу алдуулам.
Бусдаас өвөрмөц харагдах залуугийн талаар бодон суухад минь зарлал явуулдаг дуу сургуулийн радиогоор явж эхэлсэнээр гүн бодлоос мигь салгачихав.
"Өглөөний мэнд!...." гэсээр сургуулийн радиогоор шалгалт эхлэхийг мэдэгдэж бүх сурагчдийг хуваарьт анги руугаа орохыг сануулж шалгалтанд нь амжилт хүснэ.
"Мисү! Амжилт! Чи чадна аа. Бусдын амыг хаатал хийгээд гараад ирээрэй!" хэмээн өөрөө өөртөө амжилт хүсэн шалгалтандаа орлоо.
~~~~~~~~~~~~~~~~
Бүхэл өдөржин авсан шалгалт сая л дуусаж одоо цагийн ажил руу гаа явна. Кофе шопд ажилд орсоноос хойш хүмүүстэй харилцаж сурж байгаа маань их таатай.
Хэдий өөрийгөө зожиг гэж хэлэхгүй ч хүмүүстэй харилцана гэдэг их ярвигтай байсан юм.
Ажил дээрээ ирэхэд өдрийн ээлжний хүн маань яг буух гэж байсан бололтой хувцасаа хэзээний сольчихсон сууж байв. Хаалга орох үед "Өө Мисү, ирчихсэн үү? Би өнөөдөр яаралтай ажилтай болчихсон учраас эрт явлаа шүү." гэсээр надтай зөрөөд гараад явчихлаа.
Гэхдээ яахав ээ өнөөдрийн шалгалтаа сайн өгчихсөн болохоор сэтгэл хангалуун байна. Сэтгэл санаа цаанаасаа л гэгэлзээд гэдэг шиг...
Орж ирсэн хүн болгонд үйлчлэн сууж байхад гаднаас дахин хэдэн үйлчлүүлэгч орж ирэв, дунд нь миний өдрийн бодол шөнийн зүүд болоод буй нөгөө залуу. Найзуудтайгаа яваа бололтой хамтдаа инээлдсээр орж ирсэн юм.
Түүн рүү харж буйгаа мэдэгдүүлэхгүйн тулд үйлчлүүлэгчдийнхээ өөдөөс инээмсэглэн "Тавтай морил! Та юу захиалах уу?" гэхэд одоо л намайг байгааг анзаарсан бололтой захиалгаа өгцгөөж хамгийн сүүлд нь өнөөх залуу үлдчихэв. Цэс рүү харж байгаад амаа ангайсан ч юу захиалах аа мэдэхгүй байгаа бололтой буцаагаад л жимийгээд байсан нь бүр дэндүү өхөөрдөм харагдана.
YOU ARE READING
« Not everything is... » | JJK | MGL |
Hayran KurguEnjoy! Started: 2024/04/17 Ended: 2024/--/--