🌜18🌛

77 12 0
                                    


Хэчнээн нэр төртэй айлын хүүхэд байсан ч дээрэлхүүлж болдог юм. Ихэнх хүмүүс хөрөнгөтэй айлын хүүхэд бол дээрэлхдэг нь гэж боддог. Гэвч би бол эсрэгээр нь. Үүнийг хэн ч мэддэггүй. Учир нь би гэр бүл, сургууулийн удирдлагад хэлвээс би л асуудалд орно.

"СОН ХЭЖҮН, НАДАД ТЭР ЖИГНЭМЭГИЙГ АВЧ ӨГ!" гэж нэгэн охин хэлэхэд би нэг газартаа таг зогссон юм. Яг одоо тархинд минь алхах уу? Эс алхах уу? гэх зүйл л бодогдоно. Өөр юу ч үл бодогдож байв.

Би одоо тун ихээр залхаж буйгаа ойлгож байсан юм. Хэрвээ энэ бүхнийг гэр бүлийхэн маань мэдвэл юу болох бол? Эгч яг л галзуурсан бух мэт болох байхдаа? Тун удахгүй төгсөх учир тэвчье гэж өөрийгөө бага ч гэсэн тайвшруулж байлаа.

"Сурагчдаа сууцгаагаарай!" гэж ангийн багш орж ирэхэд бүгд суудал тус бүрдээ суув.

"Тэгэхээр өнөөдрөөс эхлэн манай ангид нэг сарын турш хяналт хийхээр Боловсролын Яамнаас хүн ирсэн байгаа. Тэрбээр Боловсролын сайдын хамгийн итгүүштэй хүн юм. Тиймээс, Сөүл хотын нэртэй бүхий сургуулиудад хяналт хийн явж буй. Хамгийн эхний сургуулиар манай сургууль тодорсон ба манай анги сонгогджээ."

"Багшаа, ийм тэнэг зүйл хийх хэрэг байгаа юмуу?"

"Ноён Мүн орж ирнэ үү!" гэхэд хаалга онгойн тэгтлээ хүссэн хүн минь орж ирэхэд би яг л гацах шиг л болсон юм.

Тэр. . . Миний тэгтлээ их уулзахыг хүссэн, тэгтэл их санагалзсан нэгэн инээмсэглэлээ тодруулсаар орж ирсэн юмдаа.

"Сайн байцгаана уу? Сурагчдаа? Намайг Мүн Тэил гэдэг. Би бол Боловсролын Сайдын нарийн бичгийн хэлтсийн эрхлэгч билээ." гэв. Бүгд л түүний төгс бие галбир болоод төрхөнд татагдаж буй аятай энд тэнд шивэр авир хийцгээнэ.

"Би нэг сарын хугацаанд та бүхний хийх үйлдэл, хэлэх үгс бүрийг хянах учиртай. Хэрэв та нар нэг л буруу үйлдэл хийж, нэг л буруу үг хэлвээс тэр сурагчын гэр бүл болоод өөрийг нь дэлхий дахин зарлах болно. Яагаад ингэж байна вэ гэвэл өнөө цагт сургуулийн дээрэлхэлт өндөр цэгтээ хүрсэн. Тиймээс олон улсын Боловсролын байгуулга хуралдан үүнийг хийхээр шийджээ! Сургууль бүрээс нэг ангийг сонгон тэрхүү ангид нэг сарын хугацаанд шалгалт хийгдэнэ. Та бүхэн гэр бүлийн нэр хүндээ унагахгүй байхыг хичээгээрэй!"

Тэр минь яг л хэвэндээ байна. Дахин хажуунаас чинь харах юмсандаа хайрт минь.

========================

🌜 MOON 🌛 [✅]Where stories live. Discover now