LIX - [ Did u see that? ]

483 55 1
                                    

Гаднаас дөнгөж орж ирсэн Жонгүг "Хён! Хайрт минь. Бурхан минь. Хаана байна аа?" гэж гэрээр нэг орилсон ч хариу алга.

"Өө нээрээ өнөөдөр зураг авалттай оройтно гэж байсан шүү дээ." хэмээн өөрөө өөртэйгөө ярьсаар биед эвтэйхэн хувцсаар хувцсаа сольж байтал үүдний хаалга дуугарсаар Тэхён ихэд ядарсан байртай орж ирэв.

Цаад өрөөнд хувцсаа сольж байсан Жонгүг хаалганы дуугаар үүдний өрөө рүү дэгдсээр очин хайртыгаа эрч хүч дүүрэн тэврэлтээр тэврэнэ. Тэхёнд энэ нь өнөөдөр сайн ажилласан шүү гэж санагдуулам тийм л тэврэлт байлаа.

Хэчнээн ядарч байсан ч хайртынхаа санааг зовоохгүй гэсэн дээ инээмсэглэн "Өнөөдөр хэр байв даа?" гэсээр цааш өөрсдийн өрөө рүү зүглэнгээ асууна.

Жонгүг хайртыгаа ядарч байгааг нүднээс хараад мэдчихсэн юм хойно хэлэхийг хүссэн зүйлээ товч болгохоор шийдэн "Давгүй шүү. Харин өдөр нэг юм олж хараад." гэхэд Тэхён " Юу юм?"

Жонгүг ч хайрт нэгнээ гялс амраахыг хүссэн дээ шууд л гол яриа руугаа шилжин "Та мэднэ шдээ нөгөө инстаграм дээр vkook.fan гэсэн хаягтай фэнийг. Өчигдөр хоёулаа бичсэн юманд нь хариу өгсөндөө. Тэрнээс болоод бөөн баяр болсон гэсэн пост инстаграмаар дүүрэн байна лээ. Тэрийг харсан уу?"

Тэхён "Аан нөгөө фэн үү? Өдөр харна гээд харж амжаагүй л явна даа." гэсээр улааран харагдах хайртынхаа уруул дээр шунаглан үнсэнэ.

Амтлаг үнсэлтэнд амаа таглуулсан Жонгүг ярих гэж байсан зүйлээ умартан уруулан дээр нь байх шүүслэг урууланд хамаг анхаарлаа төвлөрүүллээ. Халуухан үнсэлтээ салган бие биен рүүгээ хайрын харц шидэлсээр нүүр амаа цэвэрлэн ор руугаа зүглэцгээв.

《Hidden Lover》 | VKook | MGL | ✓Where stories live. Discover now