5

71 9 0
                                    

Хаалганы гадна хэн нэгний гутлын чимээ сонсогдож наашилж байсан тул эвдэрч хэмхэрсэн дуу хураагуурыг шалан дээрээс аваад хувцасныхаа шүүгээнд хийчихлээ. Хацар дээр урсах нулимсаа шувтрах төдийд гаднаас Мира орж ирэв. Тэрээр их л ядарсан бололтой нойрмог нүдтэй над руу харж байснаа "Чи юу хийж байгаа юм. Сая ирэх замдаа гүйчихсэн чинь бүр ядарчихлаа. Нээрээ Жиминтэй уулзсан уу? Юу ярив даа тэгээд..." гэсээр цас болсон гадуур хувцсаа гөвөн гутлаа тайлж байв.

"Нээх сүртэй зүйл байхгүй ээ. Тэхёны зан аашны талаар л жаахан ярилцсан төдий..."

Худлаа ярих хэрэгтэй байсан юм. Учир нь Жимин хэнд ч хэлж болохгүй шүү гээд надад итгээд энэ нотлох баримтыг өгсөн.
"За за тэгвэл ядаж ганц хоёр юм олж мэдсэн бол сайн байна. Би яг унтлаа." хоолой нь улам л сульдсан өнгө аястай орон дээрээ очиж тэрийн хэвтсэнээ шууд л унтчих нь тэр. Бүр чанга хурхирч байлаа.

Бид хоёр энд ирээд аль хэдийн сар болох гэж байна. Бүх зүйл нь л танил дотно болчихож. Бидний байрлаж буй байр хоригдлуудын камераас жаахан хол тул Мира зүгээр алхаад ирэхгүй үргэлж л гүйдэг. Өдөржин Жимин, Жимин гэдэг хүн болчихсон л байна даа. Яг бүрэн унтсаныг нь шалгахын тулд нүүрнийх нь урдуур гараа савлавал нээрээ л буудуулсан үхэр шиг гүн нойрондоо автжээ.

Гадаа их хүйтэн, жихүүн цас хүртэл ороод эргэн тойрон цав цагаанаар хучигдана. Гэхдээ би цасанд дургүй. Цонхныхоо хөшгийг хаагаад халуун ус цэвэршүүлэгчээс авч байхдаа ширээний ямар ч хэрэггүй цэнхэр өнгийн гэрэл руу гөлийн харж байлаа.
Цэнхэр асуултын тэмдэг, саарал ертөнц. Магадгүй түүний шивээс ч бас амьдралтай нь холбоотой байх. Гэхдээ яагаад заавал саарал ертөнц гэж вэ? Ямар учиртай юм бол. Гар дээр буцлам халуун ус их хэмжээгээр асгарах мөчид л өвдөлт мэдрэн аягаруугаа харав. Дүүрчихсэн байна шүү дээ. Аймшигтай хорсон өвдөнө. Хоолой зангирч, арьс улаан эрээн болсон байлаа. Өвдөлт мэдрэгдэж байна. Гараа харж байгаад шууд л дан цамцтайгаа өвлийн хүйтнээр хорих газарлуу алхаж байв. Хусог ахлагчтай уулзах хэрэгтэй. Би үнэндээ энд ирээд юуны ч учрыг олж чадсангүй шүү дээ.
Цас тэнгэрээс зөөлөн хаялаж гадаа нэг л бүүдгэр байлаа. Өдөр бүр л энэ газарт ийм байх юм. Намайг ирснээс хойш тоотой хэдхэн өдөр л тэнгэрт нар мандсан байх. Бусад өдөр үргэлж хүйтэн байсан.

Хорих газрын шалган нэвтрүүлэх хэсгийн хаалгаар дотогш орвол Хусог яг л намайг ирэхийг хүлээж байсан мэт хаалганы өмнө гараа ардаа аван зогсож байлаа. Тэгээд их л муухай харж "Ямар хэргээр ирэв."

"Тантай уулзах гээд"

"Жимин чамд нэг зүйл өгсөн байх тийм үү? Тэрний талаар би эхлээд чамтай ярих хэрэгтэй байна. Яг одоо хаана байгааг хэл. Энэ бол задруулж үл болох нотлох баримт. Нэг муу хоригдол, архиваас азгүй оюутанд олж өгөх гэж хулгай хийсэн тэр дуу хураагуураас болоод манай шоронд их хэмжээний хохирол учрах болно. Дуу хураагуур хаана байна." гэхэд нь ухаан балартах  шиг болов. Дотор минь хов хоосон болох нь тэр. Ямар нэг зүйл толгой дотор хагарах шиг л болж хацарлуугаа хэдэн мянга, зуун удаа цохиулж буй мэт мэдрэмжид хүлэгдэж орхилоо.

Хусог мөрнөөс минь бариад сэгсэрнэ. Түүний юу яриад байгааг би ойлгохгүй байв. Зүгээр л ам нь хөдөлсөөр чихэнд юу ч сонсогдохгүй. Ялаа дүнгэнэх мэт чимээ л толгойг минь бүрхэж байх нь тэр. Нүд өөрийн эрхгүй харанхуйлна. Түргэний машины дуут дохио, янз бүрийн зүйлс нүдэнд эргэлдэж ахын хоолой хаанаас ч юм сонсогдож байлаа. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлгийн тааз харан сэрсэн.

Гарт минь байх тариурыг шууд л сугалан аваад гадагш гарах гэтэл хэдэн цэргийн хувцастай хүмүүс байв. Миний мөрөн дээр нэг нь хүрч "Та буцаад орно уу?" гэж давтан давтан хэлсээр байлаа.

Ам хэл ээдрээд хачин болчихсон байтал Хусог ахлагч над руу чиглэн алхана. Ууртай байна. Үгээр хэлэмгүй их уур хилэн мэдрэгдэж байв.

Хусогийг нүүрэнд минь тулж ирэн зогсоход би нүүрээ даран цурхиран уйлна. "Намайг уучлаарай. Тэхёны талаар л мэдэхийг хүссэн. Гэхдээ одоо мэдэхийг ч хүсэхгүй байна. Өөрийгөө юу хийгээд байгааг би ойлгохгүй нь. Алуурчны сэтгэл зүйг засаж яах юм бэ? Тэр чинь засаршгүй хөгийн амьтан. Хүнийг өрөвдөх сэтгэлгүй алдаг." гар минь өөрийн эрхгүй чичирч сэгсийж арзайсан үсээ нүүрнээсээ холдуулах гэж хичээж байлаа.

"Зүгээр дээ. Чи үүнийг л хийх гэж ирсэн. Бидэнд одоог хүртэл мэдэж чадаагүй аллагын хохирогчид байгаа. Тэгээд л шоронгийн дарга сэтгэл зүйч нарыг нааш нь авчирсан. Та нарын ажил бол тэдний ялзарчихсан сэтгэл зүйг илүү дээр болгох. Түүний чинь ачаар бид хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй олж авах болно. Чи тусалж чадна шүү дээ."

Гэмших сэтгэл дотрыг минь бүрхэн авч нөгөө нотлох баримтыг үгүй хийснээ санав. Сэтгэл хөдлөлөө дарж чадалгүй нотлох баримтыг устгасан шүү дээ. Тэнэг амьтан юм даа би. Арай тайвширсны эцэст Хусогын нүд руу хараад "Би нотлох баримтыг устгачихсан." гэж нүдээ анин хэлэв. Хусог сонин болсон ч "Бие муутай юм. Наад гараа янзлуул аймшигтай түлэгдчихсэн байна. Тэр бичлэг эх хувь нь биш болохоор санаа зовох хэрэггүй дээ. Би чамайг ийм сул дорой гэж бодсонгүй. Дараа миний итгэлийг дахин битгий алдаарай."

Эмнэлгийн хонгилд би ганцаараа чимээгүй зогсож байв. Арьс нь хуураад уначихсан гараа чимээгүйхэн харж байхдаа яагаад ч юм дахин уйлсан. Зүгээр л дотроо байх тэр их шаналлыг үлдэн хөөхийг хүссэн биз. Өөрийгөө ч ойлгож чадахгүй нь.

===

Blue & GreyWhere stories live. Discover now