Хөлдөж үхэх шахсан амьтан өрөөндөө орж ирлээ. Гадуурх хүрэм, зузаан ороолтоо орон дээр чулуудчихаад халуун шүршүүрийн зүг яаравчлав. Сэтгэл санаа тиймхэн байна. Хавдчихсан нүдээ толинд харж зогсохдоо ахыгаа дурсан саналаа. Бага байхад уйлахаар л мангас аваад явчихна шүү гэж аргаддаг байсан юмсан. Гэтэл одоо намайг тэврээд нулимсыг минь арчиж өгөх хэн ч алга. Мира маргааш эндээс явахаар болсон. Жимин ч бас...
Харин би энд шар махтайгаа хатан байж гэмт хэрэгтэнд тусалж сууна. Бүх зүйлийг орхиод зугтмаар мэдрэмж дотор минь хуралдаж дахиад л нүдэнд хөгийн нулимс тороод гарч өгөхгүй хамар шархирч амьсгалахад ч хүндрэлтэй байлаа.
Маргааш өглөө.
14 хоногийн дараа Тэхёны төрсөн өдөр болох болно. 12.30 шинэ жилийн өмнөх өдөр.
Мираг гадаа талбайд үдэж өгөөд Тэхён руу явлаа. Гэхдээ Хусог замд минь намайг зогсоосон юм. Гараас минь атгачхаад байцаалтын өрөө луу алхамч ойртуулсангүй. Дотор хэн нэгний хашхирах чимээ сонсогдох бөгөөд миний нүд томорч юу болоод байгаа тухай нүдээрээ асуух мэт Хусог руу харвал толгойгоо сэгсрэн "Тэхёны бие тийм ч сайнгүй байна. Өнөөдөртөө уулзаад хэрэггүй биз. Сэтгэл санаа нь тогтворгүй байгаа."
"Юу гэсэн үг юм. Өчигдөрхөн л зүгээр байсан хүн. Би түүний сэтгэл зүйч намайг оруул."
"СОЖИН ЧИ ЯАСАН ЗӨРҮҮД ЮМ БЭ? ТЭР БОЛ АЛУУРЧИН." гэж хэлэх төдийд доторх уур бухимдал гал шиг л дүрэлзэн хамаг чадлаараа хацрыг нь алгадаад авлаа. Бие минь чичирч хүндхэн амьсгалан, хорсох гараа атгасаар "Ярьж хэлж буй үг бүрээ цэгнэ. Чи харгалзагч байж болно. Гэхдээ чи ч хүн Тэхён ч бас хүн. Яагаад муу нэр зүүж явах болсон шалтгааныг нь жаахан ч болов ойлгох хэрэгтэй юм биш үү. Арилсан дотортой амьтан минь. Чамайг арай ч ийм гэж бодсонгүй. Урам минь хугарч байна."
Ууртайгаар түүнийг орхин өөрөөний гадна байх цагдаад үнэмлэхээ үзүүллээ. Хусог оруул гэсэн бололтой эсэргүүцсэнгүй.
Хоёр бадируун биетэй эмч Тэхёны гар хөлийг төмөр ширээн дээр хөдлөх ч боломж олголгүй хүлчихсэн байв. Өрөөн дэх дүр зураглал зүгээр л аймшигтай байсан юм. Амьтан нядлах гэж байгаа аятай ингэж харьцаж болохгүй шүү дээ.
Цүнхээ доош хаяад эмч нарын өмнүүр орон "Дуугүй гарцгаа. Ямар юм аа хийх гээд ингээд байгаа юм."
Нүдний шилтэй өндөр залуу над руу ойртон Тэхёнаас бага зэрэг холдуулав. Аргаа барсан харцаар ширтэж нарийн шилээ дээшлүүлэнгээ "Хүүхэн хараа нь томорчхоод гэнэт таталт өгсөн тэгээд аюулгүй байдлыг нь шалгахын тулд камер луу эмч явуултал хоригдол 666 хүн алах гэж завдсан. Нэг эмчийн маань бие тийм ч сайн биш байна. Одоо түүнийг хар л даа."