シ
Миний өмнөх сургуульд муу цуу яриагаараа алдартай нэг хүү байдаг байлаа. Түүний цуу ярианаас дурдвал" Доод ангийн хүүхдүүдээ дээрэлхдэг"," Тамхи татдаг"," Муу хүмүүстэй нийлдэг" гэлцдэг.
Гэхдээ түүний иймэрхүү цуу ярианд өртөх болсон шалтгаан нь "ТЭР ҮНЭХЭЭР ЦАРАЙЛАГ". Анх би түүнийг сургуулийн нээлт дээр уран гулталтаар мэндчилгээ үзүүлж байхад олж харсан.
Зуны эхэн сарын бүрхэг тэнгэртэй аадар бороот тэр нэгэн өдөр. Ядаж байхад шүхрээ мартсаныг ч хэлэх үү...
"Ээжээ, би шүхрээ... Өө ажилтай гэж үү? Ойлголоо"
"Ааваа, та шү... Өө ажилтай байгаа гэж үү? Ойлголоо."
Аав ээж рүү залгасан ч завгүй тул ирэхгүй гэдгийг нь сонсоод үнэхээр сэтгэлээр уналаа. Ядаж байхад хичээл тараад цаг болчихсон болохоор сурагчдыг сургууль руу дахиж оруулахгүй гээд харуул ах хөөчихдөг. Бороог харж сургуулын баруун захын саравчинд зогсох тэр үед хажууд хэн нэгэн ирсэн нь мэдэгдэв.
YOU ARE READING
CAWTTH : 0_1
Fanfiction-Хөөрхөн хайрын түүх сонсох хүүхдүүд нь нааш ир! За, хайрын шувуухайнууд минь яриад байж дээ! ︎2021.09.19 ꨄ𝘼𝙡𝙡 𝙧𝙞𝙜𝙝𝙩 𝙧𝙚𝙨𝙚𝙧𝙫𝙚𝙙 @𝙏𝙚𝙪_𝙝𝙞