シ
Тэгэхээр хайрын түүх!
Би тав гаруй жилийн өмнө Ёнжун гээд хөөрхөн хөвгүүнтэй найзалдаг байлаа. Бид хоёр чинь нэгнээ сонирхоно гэж боддоггүй болохоор зарим хүмүүс бид хоёрыг ижил хүйстнээ сонирхдог ч гэж ярьдаг.
Нэг өдөр сургуулиа тараад гэр лүүгээ алхаж байтал Ёнжун хүрч ирээд" Хамт явъя аа. Орой болж байгаа болохоор аюултай" гэв.
Өвөл болчихсон болоод ч тэр үү? даараад хөлдөх нь холгүй алхаж байсан ч яриа хөөрөөгөө мартсангүй шүү.
"Ахх, хүйтэн байна шүү. Энэ үед ууг нь халуун орондоо хэвтээд Netflix-ээрээ Squid game үзээд сууж байх ёстой юмсан."
"Харин тиймээ, өвөл гэдэсний булчин суларчихдаг болохоор хэцүү шүү." гэх үед нь би чихэндээ ч итгээгүй. Ёнжун чинь эгдүүрлийн туйл шүү дээ. Гэдэсний булчин байтугай хүүхэд төрхөөсөө ч гараагүй байгаа Чүэ Ёнжун.
Итгээгүй юм болохоороо тас, тас хөхөрсөөр" Яа Чүэ Ёнжун, чамд гэдэсний булчин биш бамбалзсан хөөрхөн гүзээ л байгаа." гэхэд тэр намайг түлхэв.
Халтираа ихтэй байхад хүн түлхээд цас руу унагадаг Ёнжун чи одоо Ганг юм уу? Айн?
Тэгээд муухай харсаар цааш явахад би уурандаа очин" Гүзээтэй чинь үнэн шүү дээ, Ёнжун. Эсвэл жинхэнээсээ байгаа юм бол надад баталж харуул." ийн хэллээ.
Ёнжун гайхан" Би тэгээд No more dream-ийн бүжиг шиг булчингаа гаргах юм уу? Тэгж их итгэхгүй байгаа юм бол зүгээр хүрээд үз." ингэж хэлэх бөгөөд миний гар даарч байсан болохоор баяртай байна гэсэн шиг пудволк дотор нь гараа хурдан хийнэ.
Түүний нүүр улайж чангаар" Тэнэг минь! Гаднаас нь хүрээч. Хөлдөөсөн мах шиг хүйтэн гараа хүний биед хүргээд хөлдөөж аллаа" гэх бол би гэдэг хүн Зевсийн булчинд хүрсэн мэт л баярлав. Булчин шөрмөс нь хөгжөөд гайхалтай болчихжээ.
Булчинг нь бариад үзсэн чинь төвөнх нь бас гоё харагдаад, миний сонирхол руу улам л хөтлөгдөөд байв.
Яа хайрын бурхан минь! Би танаас EXO Сэүнийг л хүссэн. Өгөхгүй харамлаад байвал зүгээр дээ, одоо би хүссэн хүсээгүй Ёнжуныг сонирхъё.
Гараа авахад мөчид л би гэдэг хүн ухаан орж ичих бөгөөд бид үг солилцолгүй гуч гаруй минут болов. Ёнжун нам гүн байдлыг эвдэн" Гар чинь даарчихсан юм бол хэлэхгүй. Чи хүрч байж болох юм чинь өөр хүнд битгий хэлээрэй. Энэ зөвхөн Сүбин та хоёрынх шүү." гэж хэлээд хөтлөөд халаасандаа хийлээ.
Тэнгэрээс дурлал руу УНАНА!
"Хайраа, миний тэмдэглэлийг... ЧҮЭ ЁНЖУН!"
"Битгий хашхираад бай, чиний дурлалын эх үүсвэр чинь гүзээ болчихож"
___________
✍︎︎2021.05.05
☺︎︎Written by Khulan
ꨄAll right reserved
@Teu_hi
__________vote☟︎бүү мартаарай
YOU ARE READING
CAWTTH : 0_1
Hayran Kurgu-Хөөрхөн хайрын түүх сонсох хүүхдүүд нь нааш ир! За, хайрын шувуухайнууд минь яриад байж дээ! ︎2021.09.19 ꨄ𝘼𝙡𝙡 𝙧𝙞𝙜𝙝𝙩 𝙧𝙚𝙨𝙚𝙧𝙫𝙚𝙙 @𝙏𝙚𝙪_𝙝𝙞