🐾
Хайр хамгийн хэцүү жаргал.
Хамгийн өвтгөдөг, хамгийн дулаахан хамгийн сайхан нь.Тэр цагаан даашинзтай, цагаан ордонд яг л сахиусан тэнгэр мэт инээмсэглэн зогсож байгаа нь дэндүү сайхан дүр зураглал байлаа. Харамсалтай нь түүний инээмсэглэл миний харж байсан хамгийн аз жаргалтай нь байсан юм. Түүний хажууд миний бие байсан гэх өдрүүдээс ч илүү гэрэлтэж байсан нь намайг хэн ч биш гэж хэлж буй мэт.
Энэ их өвдөлтийг би яах ёстой вэ? Хамгийн их гаслантайгаар өвдөх энэ шарх. Эцэс сүүлд нь өөрийгөө буруутгах юм гэж санасангүй.
Энэ бүхэн надад зөв үйлдэл шиг санагдаж түүнийгээ өөрөөсөө холдуулчих байх гэж эмээсэндээ юу ч дуугарч байгаагүй минь хамгийн буруу нь байсан байж.
Түүнийг өөр эрийн гэргий гэж нэр зүүх түүнд болон бусдад нь сайхан байж болох ч надад, миний сэтгэл зүрхэнд тийм ч таатай бус байлаа. Яаж ч сайхан байх вэ дээ. Яг л амь насаа өөр хэн нэгэнд өгч буй мэт. Үзэн ядмаар. Гэвч хүндлэмээр.
Алдахаас бүү ай гэж өөртөө хэтэрхий их шивнэчихжээ. Гэхдээ нөлөөлөөгүй нь сайхан ч нөгөө өвдөлтийг насаараа тээх болох нь.
Урагшлах алхам. Миний үргэлж бодож дурдаж явдаг тэр мөрөөдөлдөө хүрэх алхам. Үнэхээр хожимдож.
Алдаж байж л ухаарна гэгчээр өөр бусдад алдаж байж зориггүй нэг муу эрийн хугархай байснаа хараан дурсахаа нуух юун.
Цагаан бүтээлэг, ширдэг дээр яг хорин алхам. Бусдад алдахад яг хорин алхам дутуу. Энэ өөрийн бяцхан ертөнцөө зүсийг нь үл мэдэх эрд өгч байгаа тэр цаг хугацаа.
Хамгийн сүүлд тэр над руу баярлалаа гэж буй харцаар инээмсэглэн өөр хүний уруул дээр тэр миний хүрч ч үзээгүй ягаахан уруулаа нааж орхилоо. Энэ мөчийг харж байхдаа би нулимс дусаан дотроо
Чи минь аз жаргалтай амьдраарай.
Би чамд хайртай гэж шивнээд танхимаас гарч одсон юм.🐾
❦
CREDITS TO -̸ C:muzevien
🅲 All right reserved
❦
Hi 👋🏻 Удаан уулзсангүй шүү.
Би энэ жижигхэн бичвэрээрээ эр хүн ч мөн шархалдаг гэдгийг багахан ч болов ил гаргахыг хичээлээ. Сэтгэгдэлээ үлдээгээрэй. 🖤♥️