ON HER

131 17 5
                                    

🐾

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🐾

Би түүний  инээмсэглэсэн төрхөнд хайртай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би түүний инээмсэглэсэн төрхөнд хайртай. Хэн ч үл дурлам тэр төгс оршихуй.

Чин сэтгэлээсээ эмэгтэй хүн хайрлаж үзсэн минь анхных бөгөөд сүүлчийнх байх.

Харин би зориггүй, арчаагүй эр. Хэзээ ч түүнд хайртай, чин сэтгэлийнхээ булан бүрт түүнийг тээдгээ ганц ч удаа цухуйлгаж мэдрүүлж байгаагүй.

Өөрийгөө түүний хажууд үүрд амьдрах юм шиг бодсон надад САЙН НАЙЗ гэх нэр зохих юм шиг санагдан түүнийг сэтгэлийн гүнээсээ хамгаалж ирсэн. Он удаан жил.

Би түүнийг бусад эрийн адилаар магадгүй түүний аав шиг нандигнаж хайрлаж ирсэн болохоор түүний ойр орчим, тойрогт надаас өөр эр хүн байгаагүй юм.

Гэвч энэ бүгд миний бодол.

Хамгийн том эндүүрэл бол тэр намайг хайрладаг гэсэн өчүүхэн хэрнээ биелэшгүй бодол байсан юм.

Би түүний төлөө зүрхээ өгч ч чадах хамгийн тэнэг эсвэл хамгийн эрэлхэг эр.

Түүний аз жаргал миний тэр өдрийн нар.
Би тэр өдрийн нарыг авахын тулд бүхнээ хаяад зугтахад үргэлж бэлэн байна.

Гэвч миний бүх зүйл тэр тансаг эмэгтэй. Дэлхий дээрх олон тэрбум бүсгүйг бүгдийг нь үзээгүй ч тэр л хамгийн танхил нь.

Миний амь нас, сүнс бүгд түүнийх мэт. Эсвэл тэр миний амь нас, сүнс ч байж болох биз.

Цэцэгнээс ч үзэсгэлэнтэй түүний нандин жижигхэн гарт нь бүх дэлхийг атгуулмаар. Минийх болоогүй, болохгүй тэр бүсгүйд.

🐾

🐾

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[𝐎𝐧 𝐇𝐞𝐫 𝐖𝐞𝐝𝐝𝐢𝐧𝐠 𝐃𝐚𝐲]ʲᵘʸᵉᵒⁿWhere stories live. Discover now