Imaginary

314 15 8
                                    

Гудамжаар явах хүмүүст шинээр нээсэн дэлгүүрийнхээ зарыг тараан ийш тийш гүйнэ. Өөрөөс минь өөр ажиллах хүн байхгүй тул аль хурднаараа л хүмүүст тарааж байлаа. Ойр орчимд үзэгдэх хүн байгаагүйд чиглэлээ өөрчлөхөөр болов. Гэвч өдрийн хоолоо ч идэж чадалгүй хөлөө холготол явчихсан тул явахад хүндрэл их. Багахан догонцсоор жижиг мухлагаас гурвалжин кимбаб худалдан аваад, ойрхон байх цэцэрлэгт хүрээлэнд очив. Сул сандал дээр суун, өндөр өсгийтөө тайлаад мөрөндөө чадахаараа л иллэг хийнэ. Амрах үедээ л хэр их өлссөнөө мэдрэн, гарт байх кимбабаа том том хазлан идлээ.

"Сэри, 'би чамайг ямар ч ажилтай байсан заавал тайван хооллож бай' гэж хэлсэн байх аа." Хажууханд танил хоолой сонсогдсонд тэр зүг харцаа шилжүүлэв.

"Өө, Бэкхён аа."

"Хөөрхөн гэдэг нь, том нүд гаргаад л. Ийм байхаар чинь яаж уурлах болж байна." Бэкхён хамарнаас минь чимхэн, хоолойгоо улам нарийсгана.

"Энэ бүгдийг тараачихвал надад л сайн шүү дээ. Тиймээс хурдан дуусгачихаад цугтаа зугаалцгаая." Амандаа кимбабтай хэрнээ бувтнан хэлэхэд Бэкхён ард гаран зогсов.

"Тэгвэл би мөрийг чинь бариад өгье. Тэгээд ажилд чинь ч бас туслая. Болж байна уу?" Дэндүү өвчтэй байх мөрөнд зөөлөн гэгч нь иллэг хийж өгнө.

"Сайхан байна, чи бол хамгийн халамжтай найз залуу."

---

Утасны хангинах чимээ төсөөллөөс маань хагацуулж орхив. Ууг нь үнэхээр сайхан байсан юмсан. Шөнө дунд энэ тэнэг амьтан яах гэж залгаад байгаа юм бол оо?

"Жунин, чи миний жаргалтай мөчийг баллаж орхилоо."

'Чи дахиад л биелэшгүй мөрөөдөлдөө умбаж байсан биз. Тэр зүйлээ бас жаргалтай мөч гэчихэж ээ.'

"Хэзээ нэг өдөр, Бэкхён миний найз залуу болж л таараа. Тиймээс битгий надад саад болоод бай." Хэдхэн минутын өмнөх төсөөлөлдөө эргэн очихын тулд яарч байгаа минь энэ.

'Битгий ийм бай л даа. Энд чамайг гэсэн сайхан залуу байхад...'

"Больж үз, тэнэг амьтан минь. Маргааш дэлгүүр дээр ирж туслаарай." Хайртаас минь салгаж орхисонд хангалттай их уурлаж байсан тул үгийн зөрүүгүй утсаа унтраачихав.

"Дахин уулзацгаая." Өөрийн толгой дотор харж явдаг нэгэнтэйгээ, хүссэн болзоогоо хийх, ямар сайхан гээч. Эмээгийн минь ярьж байснаар бодол биеллээ олно гэдэгт би итгэдэг. Тиймээс л шөнө бүр түүнтэй уулзаж байгаагаар төсөөлдөг юм.

Тасралтгүй дуугарах сэрүүлэгнээс болж нүдээ нээлээ. Мөрөөдлийн болзоогоо дуусгаж чадалгүй, ажлын ачааллаас болон унтчихсан бололтой. Гэвч одоо энэ тийм чухал биш. Өнөөдөр эрт дэлгүүрээ нээх хэрэгтэй.

Орноосоо өндийн, өөртөө хөнгөхөн анхаараад гэрээсээ гарав. Түүнээс зурвас ирсэн үгүйг шалгасангүй. Ганц удаа ч зурвас ирүүлээгүй болохоор энэ удаад ч бас байхгүй байх. Угаас надруу бичих шаардлага ч байхгүй биз.

Дугуйгаа унасаар дэлгүүрийн үүдэнд ирэхэд Жунин хүлээж байлаа. Тэр ч эрт иржээ.

"Өнөөдөр захиалга их байгаа болохоор би уутлаад, чи хүргэж өгнө. Ажилдаа орцгооё."

"Цалинг минь хангалттай өгөөрэй." Эхний яаралтай захиалгууд хэдийн, бэлэн болчихсонд түүнд өгөн явууллаа.

Бүх хувцаснуудаа хаягын дагуу цэгцлэн тавьчихаад, хажуу өрөөнд аяга кофе шимэн байхад хонхнууд жингэнэлдэн дуугарав. Үйлчлүүлэгч ирж буйг үүгээр мэддэг юм.

"Сайн байна уу? Та юу сонирхож..." Энэ үнэхээр тэр мөн гэж үү? Тэр энд ямар хэргээр ирдэг билээ. Хувцас авах гэж... Үгүй ээ, үгүй тэр яалаа гэж эмэгтэй хувцас...найз охиндоо авах гэж байгаа юм болов уу?

"Би хувцас худалдан авах гэж ирээгүй шүү! Чамтай уулзах гээд л."

"Надтай юу? Яах гэж тэр вэ?" Би сандарсандаа хэтэрхий их савчаад байна. Яах вэ?

"Би чамруу ууг нь зурвас явуулсан. Чамайг хариу өгөхгүй байсанд энд хүрээд ирлээ." Түүнийг ингэж хэлж дуусав уу? Үгүй юу? Утсаа шалгалаа. Үнэхээр Бэкхён Надтай уулзмаар байгаа хэрэг үү?

"Чамтай үдэшлэг дээр таарсан, санаж байна уу? Тэгээд чи надад их таалагдаад, хүсвэл хамт гадуур гарах уу? гээд л. Юу? чи дургүй байвал..."

"ДУРТАЙ!!! Кхммм..." Хог гэж, хэтэрхий сэтгэл хөдлөлөө ил гаргачихсан уу?

"За, тэгвэл гадаа хүлээж байя. Бэлэн болчихоод гараад ирээрэй." Бэкхён ар шилээ илэн, маасайсаар гадагш гарлаа. Харин би баярласандаа доороо хэд хэд үсрээд амжив. Жунинд энэ талаар хэлсэн нь дээр байх.

Jong In's pov:

Дэлгүүрийн хажууд байх зогсоолд зогсоход зурвас ирэх нь сонстов. Машинаа түгжчихээд, утсаа нээн харвал Сэригээс ирсэн зурвас байлаа.

'Жунин, Бэкхён надтай уулзахаар ирчихлээ. Одоо бид хамт гадуур гарах гэж байна. Чи юу гээд байлаа. Миний бодлын хүч биелэж байна. Тэгэхээр чи ч бас бардам зангаа хаяад, сэтгэлтэй бүсгүй байдаг бол бодож эхлээрэй. Орой залгах болохоор ажлыг маань хийчихээрэй. Найдлаа шүү!' Уншиж дуусан, урагш харахад Сэри тэр нэгнийхээ машинд жаргалтай нь аргагүй инээмсэглэсээр сууж байх нь харагдлаа.

"Би чиний талаар, чиний хийдэг шиг төсөөлвөл...чи минийх болох боломж байгаа болов уу?"

____________________________________

-Төсөөлөх арга их сайн гэдэг юм билээ шүү! Краш эдрээ сайн бодоцгоо. Тэгээд эх үрсийн баярын мэнд! үрс минь^^

-Jaehwa

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 09 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

~Oneshots~Where stories live. Discover now