- Юу.. Нөгөө.. Миний хувцас.. хэмээн гацаж түгдэрсээр асуух зуураа нөмрөөстэй байсан нимгэн хөнжлөөрөө биеэ ороон зогсоо Жимин хувцсыг нь тайлсан байх учиртай үл таних бүсгүйгээс ичсэндээ өөрийн эрхгүй харц буруулах аж.
- Т-Та сэрчихсэн үү? Н-Нөгөө.. шалба норчихсон байхаар чинь хатгаа авчихвий гээд цамц болон өмдийг чинь угаачихсан байгаа.. Би танд өөр өмсөх зүйл олоод ирье, түр хүлээгээрэй!
Хүрэн бор өнгийн урт үсээ сүлжин унжуулж, мөнгөлөг өнгийн гоёмсог хавчаар зүүсэн, элдвийн чимэггүй ч өөрт нь гайхалтай зохицох урт хормойтой бараан өнгийн даашинз өмсөж түүн дээрээ гэрийн углааш угласан эмэгтэй ийн яаруу сандруухан хэлчихээд цааш эргэж хаалгаар гарч одоход л Жимин сая нэг юм тайвшрах аядаж гүнзгий амьсгал авлаа.
Хагас нүцгэн буйгаасаа ичсэний дээр дөнгөж түрүүхэн хальтхан харсан хэдий ч харц булаам уг бүсгүйн төрхнөөс болоод бүр л улайж орхисон тэрээр яах учраа олж ядан ийш тийш алхална.
Ягаахан уруул, давхраатай алаг нүд, жижиг хамар, гонзгой нүүрний хэлбэр гээд өөлөх зүйлгүй гэж үнэлэхээр биш ч гэлээ цайвар арьсанд нь төгс зохицох тэр төрх түүнд үзэсгэлэнтэй гэж нэрлэж болмоор санагдаж байв.
Төд удалгүй хаалганы цаанаас шатаар өгсөж буй бололтой хөлийн чимээ сонстож, наашлан наашилсаар мөнөөх бүсгүй үүдээр орж ирээд цэвэрхэн гэгч нь эвхсэн цагаан цайвар өнгийн хувцас бололтой зүйл өөдөөс нь сарвайхад Жимин нэг гараараа хөнжилний үзүүрээс атган сул гараа сунгаж мөнөөх зүйлийг нь эвлэгхэнээр атгаж авлаа.
- Юу.. Та наадхаа өмсчих. Эвгүй санагдаж мэдэх ч эзэн нь бараг өмсдөггүй хувцас болохоор санаа зовох хэрэггүй дээ. Би доод давхарт хүлээж байя хэмээн мөн л түрүүнийх шигээ дуржигнуулж орхичихоод бүсгүй залууг өөдөөс нь баярлалаа гэж хэлэхийн завдалгүй түргэн түргэн алхалсаар гарч оджээ.
Жимин ч нэг их яаралгүйгээр саяын өрөө рүү буцан орж буйдангийн дэргэд зогсоод гаран дээрээ тавиастай үнэхээр л хүний гар бараг л хүрээгүй бололтой гэмээр цэмцгэр харагдах цайвар цагаан өнгийн сорочкан цамц болон мөн ижил материалтай ч өнгө нь цэнхэрдүү гэж тодотгомоор богино өмдийг өмслөө.
Тийн биеэ харж ажъя гэж санасан ч өрөөний эргэн тойронд толь ерөөс харагдаагүй тул өөрийгөө дээрээс доош гүйлгэн харан зуураа ямартай ч энэ хувцасны эзэн надаас бага зэрэг биерхүү бололтой хэмээн таамаглаад амжив.
YOU ARE READING
-DE MONIO n ANGELO-
FanfictionХувь тохиолтой мэт тэр л өдөр эгч дүүсийн амьдралд газардсан сахиусан тэнгэр.. Зөвхөн өөрсдөд нь зориулагдан илгээгдсэн нэгэн мэт санагдах ахуй чөтгөрийн далавч аажмаар дэлгэгдэн сүүдэр нь бага багаар ил гарч байлаа.. @2021.06