4.

164 40 0
                                    

"Юу хийж байна?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Юу хийж байна?"

"Өнөөдөр юу хийх юм?"

"Хамт гулгах уу?"

Чамаас зурвас ирсээр л.

Харин би хариулах эсэхдээ эргэлзсээр л.

"Би гулгаж чаддаггүй"

Арайхийн чам руу бичсэн миний богинохон хариу.

"Зүгээр дээ, би заагаад өгье"

Утасны цаанаас ч чиний сэтгэлийг мэдэрч болох чиний эелдэг хариу.

"Хэрэггүй дээ, би гулгамааргүй байна"

Яагаад?

Хамт гулгахыг хүсэж байсан атлаа яагаад ингээд биччихэв ээ?

"Тэгвэл болж байна" гээд бичихийг хүссэн ч яагаад гар минь эсрэгээр нь хийчхэв ээ?

Гар минь хүртэл намайг түүнтэй хамт байлгахыг хүсэхгүй байгаа хэрэг үү?

Эсвэл бид хамт байх өчүүхэн ч хувь тавилангүй хүмүүс юм уу?

𝘓𝘶𝘯𝘦 𝘙𝘰𝘶𝘨𝘦 (ДУУССАН)Where stories live. Discover now