11.

195 35 4
                                    

"Хариу хэлэхгүй юм уу?"

Шөнө дунд чамаас ирсэн гэнэтийн зурвас.

Өгөх хариугаа одоо ч олоогүй байгаа би.

Хайр дурлал хүсэхгүй байна гэж бардам царайлсан ч романтик кино үзээд битүүхэн атаархдаг байсан минь саяхан.

Би чамд дурласан болохоор ингэж догдлоод байна уу?

Эсвэл амьдралд минь гэнэт урилгагүй зочин орж ирсэнд догдлоод байна уу?

Өөрийнхөө сэтгэлийг би өөрөө ч мэдэхгүй байхад чамд яг ямар хариу өгөх юм бэ?

Өөрийн дотор юу болж байгааг ч ойлгохгүй байгаа би яаж өөр нэгнийг ойлгож бас хайрлах юм бэ?

"Уучлаарай"

Чи бол нар, харин би сар.

Чи тодоос тод гэрэлтдэг бол би чиний гэрлийн ачаар бусдад бага ч болов гэрэлтэж буй мэт харагддаг.

Тиймээс бид тохирохгүй.

Чи бол цагаан өнгө харин би хар өнгө.

Чиний өнгө бусдыг гэрэлтүүлэг бол миний өнгө бусдыг гундаадаг.

Иймээс бид хамт байхад тохиромжгүй.

Чи бол латте харин би американо.

Чиний амт чихэрлэг бол миний амт гашуун.

Тиймээс бид тус тусдаа байх нь зөв.

Надад өөртөө итгэх итгэл алга, бас өөрөөсөө өөр нэгнийг ойлгож бас хайрлах зориг алга.

Үүнээс илүүтэйгээр тодоос тод нарны хажууд бүдэгхэн гэрэл цацруулах сар байх бодол алга.

Магадгүй би нар харин чи сар болж төрөх тэр үед, чи надад биш би чамд түрүүлж дурлах тэр үед.

Тэр л үед бид хамт байж чадах байх.

.
Mizuki:
15 настай, өөртөө итгэлгүй Zuki-ийн анхны хайрын түүх энэ хүрээд дуусмой~ ууг нь нэг жил өрнөсөн их гоё дурсамж хэдий ч ингээд хэдхэн хоногийн үйл явдал болгоод биччихлээ...эцэст нь хөөрхөн охиддоо "өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөртөө итгэлтэй байж сураарай" л гэж хэлье дээ♡

𝘓𝘶𝘯𝘦 𝘙𝘰𝘶𝘨𝘦 (ДУУССАН)Where stories live. Discover now