Төгс гэмт хэрэг

892 131 5
                                    

Би бүтсэн биш, бүтээгдсэн аж. 

...

Маргааш нь, оройн  20:12 минут.

Үдшийн бүрий айлчилсан хойно жаалхан охин шилэн хүзүүгээ атгасаар өндийж, бүдчин алхсаар ширээн дээр өрж тавьсан уснуудаас гарт тааралдсанаа аван балгаллаа.  Харамсалтай нь тэрээр ус уусан даруйдаа элгээ тэврэн газар унаж хяналтгүйгээр бөөлжиж орхив. 

Бүсгүйн ходоод цээжин дотроо зангиралдчихаа юу гэлтэй таталдан өвдөж, нүүр нь бүхэлдээ хөндүүрлэж байлаа. Нана шалан дээр өвдөглөсөн чигтээ танил бус орчныг ажин нэг гараараа хөхөө далдлах гэж оролдох аж. 

Жаалхан охины толгой эргэж хамаг бие нь тавгүйрхэхээс гадна тэрээр тасралтгүй чичрэх нь хачин.

Нэг удаагийн хэрэгслүүд, үрчгэр даавуун дээрх 100 долларын дэвсгэртүүд.. Яалт ч үгүй, зочид буудал. 

Гэвч таагүй зүйлс үүгээр зогссонгүй, бүсгүйн аманд цус амтагдах агаад тэрээр шүднийх нь завсарт наалдаж хоцорсон бөөлжисний үлдэгдлийг цустай хамт нулимаад хувцсаа хайн ийш тийш харахдаа илүү дор зүйлийг харж цочирдсондоо чангаар орилох нь тэр.

Босоо толины тусгал дах түүний царай. 

Нана өндийн босож толь руу дөхсөн чигтээ хурууныхаа өндгөөр нүүрээ тэмтчин толгой сэгсрэх аж.

Үзэшгүй.

Бүсгүйн нэг нүдэнд цус хурж үстэй нь адил час улаан өнгө өрөөсөн нүдийг нь бүрхжээ. Мөн яг тэр нүднийх нь доохон талд хавдаж хөхөрсөн нь үзэгдэнэ. Өдөрт хэдэн цагийн турш арчилж торддог толигор арьс нь героины нөлөөнөөс болж зүлгүүр шиг хатуу мэдрэгдэх агаад уруулыг нь тойроод хачин гүвдрүү туурчихсан байх нь тэр.

-Хараал идсэн Фэликс..би чамайг алахдаа л ална

Нана ийн бувтнаад дараа нь бачимдсандаа хоолойныхоо хэрээр чангаар хашгирав. 

Би одоогийн минь амьдрал яаж ч дордсон зүгээр юм шиг аашлаж чадах байсан. Хий гэснийг нь хийж өгснийг нь идээд л. Хэрэгтэй гэвэл Николасын яргаллыг шөнө бүр тэвчин өнгөрүүлэхэд ч бэлэн байлаа. Тэр ядаж л хэзээ ч нүүрэнд минь гар хүрэхгүй шүү дээ.

 Гэхдээ энэ л биш. Би ийм зүйл хүртэх ёсгүй!

 Тэвчээр минь нэгэнт алдарчээ. 

[ MILLION DOLLAR BABY ] completedWhere stories live. Discover now