~Тансаг.
Ялдам инээмсэглэл, өөрийн бүхий л хүсэл тэмүүлэл буйгаараа бусдын сэтгэлийг татах нь эмэгтэй хүн гэх оршихуйн онгон дагшин байдал мөн.Гэвч....
зарим эмэгтэй бодьгалууд дотоод дур булаам байдлаа олж харалгүй үнэ цэнээ алдах нь сэтгэлийн хад, өөрийн итгэл сэтгэлцлээ өнгийж үзэлгүй бусдын зовлонг шингээх нь бас л жам ёс ажгуу....
Энэхүү өгүүллэгт гарж буй дүрүүд, үйл явдал , цаг хугацаа нь ихэнх нь зохиомол зүйлүүд бөгөөд утга санаа үйл явдлын хувьд давхцсан, ойролцоо утга агуулсан байдал нь цэвэр тохиолдол тул ямар нэгэн түүхийг гутаан доромжилсон болон хуулбарласан гэх мэдэгдэл хүлээж авахгүй болно!..
𓂉
Аль хэдийн зүрхэндэх гал нь бөхөж, оргүй хоосон дахь эзгүйрэл мэтээр сүүмийчлэнгүй амьдрал. Нэг л мэдэхэд юу ч үгүй ялзарч утгаа алдсан. Гагцхүү энэ бүх явдал болж өнгөрхөөс өмнө.
Түүнийг ганцхан хоромд хажуугаар зурсхийхэд үнэртдэг ялдам хэрнээ цаанаа л сэхүүн гайхалтай увьдас мэт үнэр үхэжсэн хэдий ч яг л амьд хүн адил мэдрэмж цогцлооно. Цас шиг цагаан зөөлөн арьсыг нь хальт харахад л цусгүй мөртлөө тод үзэгдэх судаснууд дэндүү дотрийг минь байж ядуулдаг.
Адам минь..
Энэ амьдралаа гунигтай хагацлаар төгсөгсөн ч дараа төрөлдөө чамдаа дахин дурлах цаг иртэл удаанаар тарчлан хийсэн гэмдээ нигүүлсэн хандах буй...
Хонгор Эва" Мэригээс.
YOU ARE READING
• ℛℴ𝓈ℯℳ𝒶𝓇𝒾ℯ •
VampireӨөрийнхөө ертөнцөд энгийн Росмэри.. Бидний нууцанд хүсэл тачаалын охин тэнгэр Росс.. Харин миний лолита Мэри....