Ким туслах гэх хөгшин эр түүний түрүүний асуусан асуултанд гацаж орхив. Гэсэн ч тэр удалгүй халуун дулаан инээмсэглэл тодруулан
"Энэ дэлхий дээр манай залуу ноён шиг сайхан залуу хаана ч байхгүй" хэмээн хэллээ. Юну түүний энэ хариултыг аваад улам л чанга инээв.
"Тийм биз дээ? Тэгвэл тэр охин яагаад намайг хараад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа юм бол. За яахав дээ өөрийнхөө зиндааг мэддэг юм байна" хэмээсээр түүний энгэрээс салаад түрүүлэн орц руу оров.
Ким туслах нь түүний араас харсаар үлдлээ. Үнэндээ тэр машиных нь дууг сонсоод яаран гарч ирсэн нь энэ юм. Залуу ноёнтны машинаас нэгэн охиныг бууж байхыг харсан бөгөөд тэрээр ээлжит нэгэн бүсгүйгээ авчирсан юм болов уу? Хэмээн дотроо бодож байсан ч тэр охин нь зүгээр яваад өгчихсөн. Бас залуу ноёнтон нь ингэтлээ согтуу байхад тэр яг юу гэж бодож байсандаа хэсэгхэн хугацаанд өөрийгөө зэмлэлээ.
Жон Юну өөрийн өрөөндөө ороод цэлгэр том орон дээрээ хувцсаа ч тайлалгүй хэвтэн унтаад өгсөн байлаа. Ким туслах нь түүний араас орж ирээд санаа алдан гутал хувцсыг нь тайлаад, хөнжлийг нь нөмрүүлэн гараад явав.
Түүний өрөөг зөөлөн хаасны дараахан халаасанд нь байсан утас хангинах нь тэр. Ким туслах хэн залгаж байгааг маш сайн мэдэж байсан юм.
"Жон хатагтай" тэрээр шууд л утсаа аван албархуу дуугаар ийн хэлэх үед утасны цаанаас
"Манай хүү өнөөдөр их уусан байна уу?" гэх эмэгтэй хүний дуу гарав.
"Тийм ээ, хатагтай. Гэхдээ гэртээ зүгээр ирсэн болохоор та битгий санаа зовоорой" хэмээн Ким туслах хэлэх үед өнөөх эмэгтэй
"Та тэр ШИЛЭН СУВД гэдэг тоглоомыг мэднэ биз дээ?" хэмээн асуув. Ким туслах түүний энэхүү асуултыг сонсоод золтой л утсаа газар унагачихсангүй.
"Т.тиймээ хатагтай"
"Тэр ахиад эхэлчихсэн юм шиг байна" гэв.
Ким туслахын царай байдгаараа барайв. Байж боломгүй юм. Тэр тоглоом дуусаад аль хэдийн 10 жил өнгөрчихсөн байхад дахин эхэллээ гэнэ ээ?
"Хатагтай, арай..."
"Магадгүй энэ удаад миний хүү тоглох хэрэгтэй бололтой. Та маргааш миний хүүг над дээр дагуулаад ирнэ байгаа. Би ч бас худлаа байгаасай гэж хүсэж байна. Гэвч нөхөрт маань шинж тэмдэг нь илэрчихлээ!" гэв.
Ким туслах бүр ч хачин боллоо. Байж болох зүйл биш шүү дээ. Ахиад л биш шүү! Өнгөрсөн удаад хоёр хос тоглоод дуусгасан шүү дээ! Дутуу байсан хэрэг үү!?

YOU ARE READING
ШИЛЭН СУВД {ATEEZ Yunho MGL}
FantasíaУг бичвэрт гарсан дүрүүдийн онцлог шинж, үйл явдал, гарах газар нь бүгд зохиомол болно. _______ Шилэн сувданд тавтай морил! Та хоёрын орж ирсэн ертөнц бол ШИЛЭН СУВД Гарахыг хүсвэл сувдыг ол! Амжилт хүсье!