5

44 3 1
                                    

Эзэн Хааны шөнийн өргөөнд ирж байгаа минь анх удаа. Би дотоод ордны бараг нүх сүв бүхнийг мэдэх ч Хааны шөнийн өргөө болон номын сангийн зүглүү өмнө нь очиж байгаагүй. Өргөөнд тулж ирэхэд хоёр шивигчин хаалгыг дэлгэлээ.
Дотор өмнө нь төсөөлж байгаагүй Цагаан өнгө ихтэй цайвар байсан болохоор бараг л нүд гялбав. Хаан цагаан өнгөнд дуртай бололтой.

Дотогш хөл тавиад том цагаан орон дээр суугаад гаднах нөмрөгөө тайлан хажууханд зогсох тайганд өгөхөд тэд толгой хальт гудайлахчихаад бүгд намайг үлдээн гарлаа.
Хувцасыг минь хаан ирж тайлсанаар бидний арга билэг ажил эхлэн гэж Мёл өргөөний ахайтан хэлсэн. Одоог хүртэл юу хийхээ мэдэхгүй нь дээр айдас бага багаар хөлийн үзүүрээс эхлэн дээш бүхэл биеээр минь орооно.

Хаан эзэн ирсэнийг мэдэгдэж дуу шуу болсоор тэр ганцаараа орж ирлээ. Намайг харангуутаа л үхлийн хорон бас айдас өгөх инээмсэглэл тодруулж, яг л хөгшин гаж донтон мэт увайгүйгээр намайг ажина. Толгойгоо хагас гилжийлгээд, нэг нүдээ анин нөгөө нүдээ томруулан гараараа агаар дээр хоосон нум бариад над луу яг л ангаа харвах гэж онилж буй анчин шиг тэгээд хий сумаа надлуу эцэст нь тавилаа. Ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй нь. Гэхдээ тэдний хайрладаг хүчирхэг цэргийн удирдагч, улс гүрний луу гэгддэг тэр Хаантан миний урд галзуу солиотой хүн шиг л үзэгдэнэ.

Тэр хэсэг чимээгүй байснаа хөнгөхөн инээж толгойгоо зөөлөн хоёр тийшээ шидлээд " Энэ царайны хувирал юу гээч нь вэ?" гэчихээд орон дээр миний хажууханд гэхдээ хүрэхгүйгээр суулаа.
" Намайг жигшиж байна уу? Эзэн хаан чинь чамайг булаан авч байгаад"

Түүнийг зөөлхөн намууханаар ингэж асуухад миний харц түүн лүү татагдан өөрийн мэдэлгүй бие биенээ ширтэж эхлэв.
Тэр дахиад л ам нээгээд " Чамд хэлж байсан даа. Чамайг энд үлдээх өөр арга байгаа гэж... Тэр бол шивигчин бус миний татвараар ордонд үлдээх явдал байсан юм"
: Гэхдээ би үүнийг хүсэж байгаа эсэхийг та асуугаагүй шүү дээ.
- чи намайг хүсэхгүй байгаа юм уу? Аль эсвэл энэ татварын байр суурийг хүсэхгүй байгаа юм уу?
: Би энгийн нэгнээр амьдарч энгийн нэгэнтэй амар жимэр амьдрахыг хүсэж байсан. Энэ л миний хүсэхгүй байгаа шалтгаан.
- У Сэхүн энгийн нэгэн биш. Бас би чамайг одоо хэнд ч өгөхгүй

Түүний хэлсэн үг намайг цочирдуулж орхисон юм. Тэр яаж Сэхүн ах бид хоёрыг мэдсэн юм бол?

: Хаантаан Сэхүн ах бишээ У Жанжин үүнд хамаагүй

- Худал ярьж зүрхлэн гэнээ. Одоо чи минийх. Ирээдүйд ч минийх. Үхсэнийхээ дараа ч минийх. Дахин төрөлдөө ч минийх байх болно. Өөр хэн ч үүнд нөлөөлөх гэж оролдож чадахгүй. Миний найз байсан ч хамаагүй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 27, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Сүүдэр доорх ХваWhere stories live. Discover now