3

40 4 0
                                    

Орой хүйтэвтэр салхи салхилна. Голын чимээ намайг тайтгаруулна. Ододтой тэнгэрийг ажиглан ордны хамгийн хүн багатай хэсэг болох жижиг модон гүүрэн дээр шөнийг харан зогсоно.
"Өдөр бүр л хэцүү өнгөрдөг. Үдэш бүр давчидмаар, цээжин дотор минь гал авалзан асч амьсгалахад ч хэцүү байдаг. Гэхдээ тэглээ гээд зүгээр суугаад үхэж өөрийнхөө гэрээс хөөгдөж чадахгүй одоохондоо болоогүй. Яагаад гэвэл би тэднийг үгүй хийх ёстой. Тэд миний гэр бүлийг энэ улсын жинхэнэ эздийг үгүй хийсэн. Заавал дуусгах хэрэгтэй. Энэ хүртэл яаж ирлээ дээ."
Нулимс нүдэнд минь дүүрч аргагүй эрхэнд асгаран урсана. Би амнаасаа зөөлөн авиаг арай хийж гаргана.
~Гүн нойронд автахынхаа өмнө
Хүсэл ээ бодоорой
Гайхалтай өдөр дуусахаас өмнө
Хүсэл ээ бодоорой
Гэрэл цацруулсан инээмсэглэлээрэй
Гэгээ татуулж хүсэл ээ бодоорой.
Эрх охиныхоо хүсэлийг
Аав нь биелүүлж өгье
Энхрий үрийнхээ мөрөөдлийг
Аав нь биелүүлж өгье
— би биелүүлээд өгье
: хэн!!!.... Хаан эзэнтээн
— дуулж байсан тэр хүсэл чинь юу юм?
: Хаан эзэнтээн өршөөж хайрла. Мөхөс би алдаа гаргаж
— ямар алдаа? Хааны цэцэрлэгт орой үдэш нэвтэрсэндээ юу? Аль эсвэл ойлгомжгүй дуу дуулсандаа юу? Угаас дорд хүмүүс дуу дуулах дуртай байдаг хойно би уурлахгүй ээ.
: би алдаа гаргаж оройн цагаар энд ирж хааныг тухгүйтүүллээ.
- үнэндээ чамайг энд олон удаа харж байсан. Өнөөдөр л гүнжийг шивэгчин гэдгийг чинь мэдлээ
: хаан эзэн минь би энэ жижиг модон гүүрэнд үнэхээр дуртай болохоор л
— харин би үзэн яддаг энэ жижиг хуучин модон гүүрийг... тэгээд хэлээч дуулж байсан дууны чинь хүсэл юу юм? Би ааваас чинь илүү хүчирхэг нэгэн болохоор биелүүлж өгч чадна.
: үнэндээ анхаасаа хүсэл байгаагүй. Би энэ дуунд дуртай болохоор дуулдаг юм. Бас надад аав байдаггүй. Ээж ч бас. Энэ ордон л миний гэр болж өдий хүрсэн.
— тийм байхнээ.
: гэхдээ хаан эзэнтэнээс гуйлт гуйж болох болов уу?
— юу юм?
: би таньд хэлсэнчлэн энэ ордон миний гэр болон өдий хүрсэн би эндээс явмааргүй байна. Надад очих гэр орон үгүй. Найз нөхөд байхгүй. Мөн Их Жанжин шиг дээд нэгэнтэй ураг барилдах зориг үгүй байна.
Намайг энд үлдээгээч..
— яадаг билээ. Энэ ордны дүрэм учир чи зөрчиж болохгүй энд шивэгчин хамгийн дээд талдаа 15 жил ажилдаг.
: хаан эзэнтээн гуйж байна.
— чи шивэгчингээр үлдэж болохгүй л гэх гэсэн юм. Өөр арга байгаа л даа.
: юусэн билээ?
- чшш. Дараа удахгүй хэлье. Харин одоо би ядраад байна. Чи явдаа. Би ч бас ордон луугаа буцлаа.
: ойлголоо дээдсээ.
— Аан нээрээ. У Жанжинтай гэрлэхгүй байж болно оо.
: үнэн гэжүү. Хаантаны уужим сэтгэлд талархалаа. Дээдээс мянга түм наслага.
— чи намайг мянган жил амьдар гэж байгаа чинь ерөөл үү хараал уу?
: айн? Дээдэс өршөөн хэтрүүл мунхаг би ойлгохгүй нь дээдэс таныг цухалдуулсан үг хэлэв үү?
— хаха би зүгээр л тоглож байна аа чи айчихав уу? Салхи ширүүн болж байна хурдан явж амар.





— У жанжинг дууд
?: хаантаан хэт оройн цаг болж У жанжинг маргааш дуудаж..
—Би одоо гэж байна.
?: ойлголоо дээдсээ

————————————————————————
У жанжин: дээдсээ таны тушаалаар их жанжин У Сэүн би ирлээ
Хаантан- ёсорхох хэрэггүй энд суугаад надтай хамт сархад тогтоогооч
: хаантаан цаг их орой болж хэтрүүлж уух нь таньд муу.
- чи их үглээ хэвээрээ байх шив
: харин та сархад их таалдаг хэвээрээ байна(инээв)
- чамайг олон дайнд ялалт байгуулсанд баяр хүргэе. Чи хүссэнээрээ их жанжин боллоо
: Харин та хүссэнээрээ хаан болж
- Сэүн бидний хамт бэлтгэл хийдэг байсан өдрүүдийг санадаг уу? Тэр үед аавын тоо томшгүй хатад үргэлж намайг алахыг оролдож бүгд өөрсдийн ханхүү нараа хаан болгохын тулд надад харгис хэрцгий хандаж байсан. Одоо харин би Хаан болсон бас тэднийг энэ газраас хөөсөн
: тиймээ тэр үед та хүнд бэрхийг туулсан
- хүнд бэрхийг хэр хүнд гэж чи бодож байна. Би багаасаа хортой хоолонд хордох вий гэж хоол ч идэж чаддаггүй байсан шивигчид тайган хэнд ч итгэхийн аргагүй болохоор би ганцхан өөртөө найдаж амьдарч ирсэн. Чи л ганц намайг сонсдог нэгэн байсан
: Хаантан хуучны үеэ дурсахыг хүсээ юу?
- тийм бишээ. Тэр үед ямар ч хүч чадалгүй болохоор би Хаан болохыг хүсдэг байсан. Харин яг Хаан болсоны дараа миний хүсдэг тэр хүч чадал надад ирсэнгүй. Аав минь алтан ургын хүн байсан ч ухаан богино шунал их хүн байсан тул ээжийг минь хаяж өөр нэгний тусламжыг авахын тулд авааль эхнэр миний ээжийг алсана. Дараа нь тэр нэг хар сүүдэрт оршигч хүний охинтой сууж хаан суудалд утсан хүүхэлдэй мэт амьдарсан. Тэр эд хөрөнгөд шунаж зорилгоо умартсан, ард иргэд одоо ч зовсоор байхад тэр сүүдэрт орших хүчнээс болж би нэг ч алхам хийж чадахгүй байна.
: Хаан эзэнтэний санаа чилээж байгаа асуудлыг би мэднээ. Би таны талд байх учир та хүчтэй болох хэрэгтэй.
- тиймээ надад тэднийг үгүй хийж ард түмэнээ зовлонгоос салгах өдөр ирэх болно. Надад чам шиг жанжин мөн анд байгаа нь сайн хэрэг. Нэг тогтооя

- нээрээ чи тэр шивэгчинтэй гэрлэхийг зөвшөөрсөн байсан. Яагаад тэр вэ?
: тэр бол бусдаас онцгой үзэсгэлэнтэй ухаалаг ялдам нэгэн. Ямар эр түүнээс татгалзах билээ.
- тиймээ эр хүн л бол мэдээж яаж түүнээс татгалзах билээ.
гэхдээ гёонги, жёолмюнд гарсан дайралтууд хэдийнээ манай цэргийн хүчийг даваад байна. Чи тэр дайнд анхааралаа хандуулах чинь зүйн хэрэг.
:гэвч эрхэм дээдсээ би урт хугацааны дайны шугамаас ирээд удаагүй байгаа. Надад энд байх хэдэн сарыг өгнө үү?
-за яахав чи луу сард дайнд мордон шүү?
: мэдлээ дээдсээ.

Сүүдэр доорх ХваWhere stories live. Discover now