Зогсолтгүй бороо орсоор аль хэдийн таван хоног өнгөрсөн байлаа. Харин түүнийг харснаас хойш яг 73 цаг 25минут өнгөрсөн байв.
Би өрөөнийхөө агаарыг сэлгэхээр цонхоо том гэгч нь онгойлгож хаяад өрөөнөөсөө гарахдаа хаалгаа ч бас онгорхой чигээр нь үлдээлээ. Доод давхар луу буух замдаа шатны хажууд байдаг том толины урд зогсоод түүний бэлэглэсэн анхны бэлэг болох уруулан дээрх шархаа жаргалтайгаар ажиглана.
Хүчтэй юмаа! Үнэхээр их өвдөж байна. Юм ярих үед, уруулаа хөдөлгөх үед л шарх нь хөндөгдөнө.
Доод давхарт урьдын адил ээж өглөөний цай бэлтгэнэ. Тэгээд яг л нэг цагтаа дээд давхарт байх аавыг, намайг бас эгч нарыг дуудна. Би ихэвчлэн дуудсан цагт нь очдоггүй юм. Хайрт ор минь намайг өөрөөсөө холдуулах үнэхээр дургүй! Биднийг ээж л салгаж дөнгөдөг юм.
Харин сүүлийн гурван хоног би үнэхээр сэргэг байгаагаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байлаа. Анхны уулзалтаараа намайг галзууруулж орхисон түүнийг өдөртөө төсөөлөл дотроо харж, шөнөдөө зүүдэлж байгаа гэхэд болно.
Мэдээж үнэхээр дурласан юм шиг мэдрэмж авсандаа сэргэг байгаа юм биш. Би үнэхээр ижил хүйстэнээ сонирхдог гэдэг бодолдоо шаналж байгаа юм! Би өдийг хүртэл зөвхөн охидтой л байсаар ирсэн. Тэд миний харцыг булааж, яахав бага зэрэг догдлуулдаг байсан. Би охидын харцыг булаадаг, бас хүчирхэг төрхтэй. Үүндээ би тунчиг итгэлтэй амьдардаг байлаа. Гэтэл тэр цус сорогч шиг царайтай хөвгүүн намайг яаж орхих нь энэ вэ?
Ийн бодсоор ширээнд суухад аав болон эгч нар бууж ирээгүй байлаа. Ээж цэцэгсийн зурагтай хормогчоо тэнийлгэн янзлаад өөдөөс минь санаа зовсон харцаар харна.
-Хүү минь чи өвдөөгүй биз? Тэр над руу ойртон гараа духанд минь наагаад нөгөө гараараа өөрийнхөө халууныг үзнэ. Тэгээд халуураагүй гэдгийг минь гадарлаад ард минь зогсоод мөрийг минь базаж өгөв.
YOU ARE READING
Don't say NO! <ON HIATUS>
RomantikГалзуу сонсогдож магадгүй ч түүнд цохиулахтай зэрэгцэн дурлалын мананд би төөрч орхисон юм. 2021.07.30