Өнөөдөр Дану дахиад л гэртээ өнжиж байгаа. Халуун нь өглөөхөн буусан бөгөөд тэнхрэх хэрэгтэй гэж У Сэүн үзсэн учир хичээлээс нь чөлөө авчихсан. Жунин харин хичээлээ тараад шууд л Сэүний гэрт очиж Дануг асрахаар болов.
Өчигдрийнхийг бодвол Данугийн царай ягаарсан байгаа нь түүнийг арай эрүүл харагдуулж байлаа. Түүний цонхийж хөхөрсөн царай, гал цог нь унтарсан нүдийг харсан Жунин дотроо гэмших сэтгэлээр дүүрэн гэрийг нь орхисон бөгөөд магадгүй түүний жинхэнэ үнэнийг мэдэх үед Дану үүнээс ч дор байдалд орж хоцрохвий хэмээн айж байлаа.
"Ахаа... та өөрийнхөө тухай яриач" бид буйдан дээр суух бөгөөд тэр миний мөрийг харин би түүний толгойг дэрлэнэ. Тэгээд Дану бага зэрэг сөөсөн хоолойгоор ийн хэлээд буйданд шигдэн илүү тухлах аж.
"Юуны тухай сонсмоор байна" Жунин нозоорсон хэдий ч гүн хоолойгоор ийн асуух үед Дану инээд алдах нь Жунины мөрөнд мэдрэгдэнэ. "Бүгдийг нь сонсмоор байна" тэр ийн хэлээд Жунины бэлхүүсээр гараа ороон тэврэх бол энэ үйлдэл Жуниныг үнэхээр тухгүй болгож байв.
"Кхм. Дану?" Жунин тухгүй байгаагаа илэрхийлэн дээш өндийх бол Дану ч бас санаа зовсон янзтай түүний өөдөөс харна.
"Бидний харилцаа хурдан өрнөж, хурдан байгаасай гэж ах нь хүсэхгүй байна. Тиймээс битгий яар, бас хоёулаа хэн хэнийгээ хүндлээд ямар нэг дотно үйлдэл хийхээсээ өмнө ярилцаж байвал яаж байна? Ах нь ч бас чамд хамаагүй хүрэхгүй гэсэн үг. Мммм?" Жунин учирлах мэт ийн хэлээд зөөлөн инээмсэглэл тодруулах бол Дану хошуугаа унжуулан доош хараад санаа алдана. "Дану? Ахтайгаа ярилц, таалагдахгүй зүйл байвал хэлж бай за юу?" Жунин түүний хоёр хацраас барин өөр лүүгээ харуулан ийн хэлэхэд Дану толгой дохисноо
"Манай зарим найзууд дотно үерхдэг болохоор би ч бас тэгэхийг хүссэн юм. Танд хамаагүй хүрч бас хүссэн үедээ үнсмээр санагдаад л..." тэр ийн хэлснээ гэм хийсэн аятай нүдээ бүлтэлзүүлнэ. Ингэх үед нь Жунин бүр ч ихээр гэмшээд ирэх нь тэр. Тэр хэзээ ч хүссэн үерхлийг нь түүнд өгч чадахгүй шүү дээ. Ийм үед л өөрийгөө цааш нь харуулчихмаар санагдах юм. Хэн нэгнийг хожих тоглоомдоо өөр нэгнийг гаргуунд гаргаад л.
YOU ARE READING
Don't say NO! <ON HIATUS>
RomanceГалзуу сонсогдож магадгүй ч түүнд цохиулахтай зэрэгцэн дурлалын мананд би төөрч орхисон юм. 2021.07.30