2021.07.08

6 1 0
                                    

        Сүүлийн нэг сар хэвлээд тавьсан мэт нэгэн ижил хэвийн өдрүүд. Их юм боддог хэвээрээ, тэр бодолдоо дарлуулдаг ч хэвээрээ. Өглөө би үнэхээр муухай зүүд зүүдэлж сэрсэн. Үүнээс болж өнөөдөр баларсан байж магадгүй. Гэхдээ энэ зүүд биелэхгүй гэвэл хэдэн өдрөө ингэж сүйрүүлэхэд бэлэн байна. Тийм ээ, Баярмаагийн хэлсэнчлэн зүүдийг зүүд чигээр нь л өнгөрөөе. Тэгэхээр миний сэтгэлийг зовоогоод байгаа, яг одоо мэдэрч байгаа зүйл юу вэ?

Магадлал 1. Агаар хангалттай байгаа ч дутуу амьсгалаад байгаа мэт мэдрэмж

Магадлал 2. Юу ч хүлээлгүй зүгээр л сэтгэл зүрхээрээ тусалсан ч, хүмүүс тэрийг нь хүний дээд мэт ярьж магтаад  надад муу байх боломж өгөхгүй хайрцаглуулчихсан мэт мэдрэмж

Магадлал 3. Өөрийнхөө мэдлэг боловсролд санаа зовж, том болохоос айж буй мэдрэмж.

Магадлал 4. Бага багаар өөрийгөө танин мэдэж байгаа ч тэр ил гарч байгаа хүн нь таалагдахгүй байх.

Магадлал 5. Зүгээр л өнөөдөр буруу хөл дээрээ босчихсон байна.

Аль нь ч байсан гэсэн өөрөө өөртөө дүгнэлт хийх гэж хичээж байгаа минь л миний тайтгарал болж байх шиг. Би арай дээрдлээ. Одоо л амьсгалахтайгаа болж байна. Ингээд ахин нэг өдөр, ахин нэг цаг энэ хүрээд дурсамж болж байна.

Өнөөдрийг илэрхийлэх дуу:

Diary ☻︎Where stories live. Discover now