2021.08.11

8 1 0
                                    

Сар гаран аялаад одоо л гэртээ ирж байна. Амьдралын хэв маяг алдагдсан ч эргүүлэн авах гэж хичээх болно оо. Маргаашнаас хийх зүйлсээ төлөвлөхгүй бол нүд ирмэхийг зуур хичээл орж би төгсөх анги болох нь. Ингээд бодохоор аймаар ч юм шиг. Саяхан л есдүгээр анги байсан юмсан. Нэг хэвийн өдөр хоногууд байсан болохоор тодорхой дурсамж ч алга. Хоёр жил гэр хорьсон цар тахлын буруутгах уу? Өөртөө цаг зарцуулж чадаагүй өөрийгөө буруутгах уу? Гэхдээ буруутныг тодрууллаа гээд хоёр жил буцаад ирэх биш дээ. Зүгээр л амьдаръя. Цаашдаа л хичээхэд болно.

Би амархан сураад, амархан мартдаг төрлийн хүн яаж ЭЕШ-дээ бэлдэнэ... Санаа зовоосон асуудлууд зөндөө байна. Энэ үед л намайг хамгийн чангаар дэмжиж, хамгийн дулаанаар тэвэрдэг залуусынхаа дууг сонсож, хэлсэн үгсийг унших нь жаргал юм даа.

Юнги өмнө нь "Амьдрал амар биш, бүх зүйл үргэлж сайхан байхгүй. Гэхдээ бид зоригтой байж амьдралаа үргэлжлүүлэх хэрэгтэй" гэж хэлсэн байдаг. Тийм ээ, би үүнтэй санал нэг байна.

Хичээнгүйлэн суралцаж, зоригтойгоор урагшлах болно оо. Намайг хүлээж байгаарай ТӨГСӨХ АНГИ минь.

Өнөөдрийг илэрхийлэх дуу:

(Арай сонин сонголт уу ฅ^•ﻌ•^ฅ)

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 17, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Diary ☻︎Where stories live. Discover now