Өвлийг хараал идэг.
Эрт харанхуй болно. Үнэхээр новшын.
Хичээлээ дуусгаад гэртээ харихдаа дандаа чиний халуу төөнөсөн том гарыг атгаад алхдаг байсан сан.
Жаахан байж дээ.
Чи миний гарны хүйтнийг гайхан "Албаар дааруулаад байдаг юм уу? Яаж ийм хүйтэн гартай байдаг байна аа? Өөрийгөө Элса гэж бодоогүй биз дээ?" гээд үглэнэ.
Жаргалтай ч байж.
Дахиад чиний үглэхийг ганцхан удаа сонсох юмсан.