2021.03.15

38 3 0
                                    

  Сайн уу? Өдрийн тэмдэглэл минь.
Бид хуучны найзууд биш ч гэлээ ахин уулзахад таатай байна. Миний сэтгэл зүрх чамайг дадлаа болгосон ч залхуу зан минь болгоогүй бололтой.

           Ямартай ч өнөөдөр хэцүүхэн өдөр байлаа. Учир нь үүрийн 5 хүртэл Граммиг хүлээж суусан ч хүссэн хариугаа аваагүй. Гэхдээ зүгээр ээ би өөртөө биш залуустаа санаа зовоод жаахан манарсан юм.

Энэ хүртэл яаж хичээлээ дээ гэх бодол төрсөн. Уг нь би шинэхэн АРМИ. Хичээл зүтгэлийн талаар дурдах хэмжээний нэгэн эсэхээ мэдэхгүй байна. Граммид өөр хүн ялах үед "Аан, анхдагч байх ийм хэцүү юм байна. Аан, энэ миний үзэж байгаа анхны ялагдал юм байна. Дэвшиж чадсан гэдэг нь бахархам зүйл байхад яагаад шагнал горьдсон юм бол? Грамми угаасаа ийм. Дараа дараагийн жил гэж бий, юм нэгээр дуусахгүй. Залуус маань яаж байгаа бол?" гэх бодлууд ар араасаа хөвөрсөн.

Ялагдсан ч, ялсан ч Манай залуус хамгийн шилдэг нь.

Өнөөдрийг илэрхийлэх дуу:

Diary ☻︎Where stories live. Discover now