- 003 -

238 34 2
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аз жаргал гээч зүйл яг одоо надад л тохиолдоод байх шиг. Зүв зүгээр байсан сэтгэлийг минь зөвшөөрөлгүйгээр эвдээд ороод ирчихсэн хүнийг би одоо яалтай билээ. Харах болгонд хайр асгарч, хүрэх болгондоо догдлол мэдрэнэ. Магадгүй энэ хүмүүсийн яариад байдаг дурлал гэдэг нь байх. Хэзээ ч хүнд дурлахгүй, хайрлахгүй байх даа гэж бодож байсан сэтгэл зүрх минь нэг мэдхэд тэр л хөвгүүний төлөө цохилдог болчихож.

Өдөр бүр дүрмийн дагуу түүнийг хүлээн зогсоно. Өөрийнхөө сэтгэлийг элчилж чадахгүй бүхэл бүтэн 5 сарыг ардаа орхижээ. Өнөөдөр л гэж өөртөө хэлдэг хэрнээ зүгээр л инээгээд ард нь үлддэг. Гэхдээ одоогийн харилцаандаа сэтгэл хангалуун байна.

Дахиад л хаалга онгойно догдлол дүүрэн хаалга руу харах үед харин тэр биш байлаа.

Нүүр дүүрэн инээмсгэлсээр нэг хөвгүүн орж ирээд миний өмнө зогсоод "Уучлаарай, та Сэхён эгч мөн үү?" гэж асуугаад энгэрийн тэмдэгийг минь харан "Аан мөн байх нь" гээд хөөрхөн инээмсэглэнэ "Сайн байна уу? Би харин Хисын ахын зараалаар явж байна л даа. Таньд энэ захиаг өгч явуулсан гээд гартаа байх захиагаа надруу сунгахад би түүнээс захиаг шүүрэх нь холгүй аваад нээж уншлаа

'Өнөөдөр очиж чадахгүй нь уучлаарай'.

Тэр хүү дахин ам нээн "Бас наад захианаас чинь гадна дандаа авдаг зүйлээ авна гэсэн би яг юу авахыг нь мэдэхгүй байна та мэдэж байгаа бол надад тусалж болох уу?" гэж ар араас нь угсруулан хурдан гэх чинь ярьж дууслаа. Арай гэж яриаг нь ойлгосон би "Аан за би одоо аваад ирье түр хүлээгээрэй" гэж хэлээд Хисыний байнга авдаг зүйлсийг цуглуулан тэврээд иргэж ирээд цаас аван цэгцтэйгээр "Өнөөдөр завгүй гэсэн болохоор чинь тусгайлан бүх дуртай зүйлүүдийг чинь явууллаа^^. Бас энэ хүү үнэхээр эгдүүтэй юм байна" гэж бичээд урд томоотой хүлээн зогсох хүүд тортой амттангуудаа мөн захиагаа ч өгөөд амжлаа.

My World  | Lhs |Where stories live. Discover now