- 008 -

201 29 7
                                    

☆

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Сайн байна уу? Эгчээ"

Аххх бурхан минь нөгөө охин...

"Та намайг таньж байгаа биздээ. Өчигдөр..."

"Тийм ээ таньж байна. Ямар хэрэг гарсан юм?"

"Нөгөө юу..."

"..."

"Тэр ах" гэсээр Хисыний зүг заалаа.

Юу гэх ёстойгоо мэдэх юм алга.

"Тэр ах нь яасан гэж?"

"Та надад нэрийг нь л хэлээд өгчих"

"Хисын... И Хисын" гэж Хисын инээмсэглэн хэлээд хажууд минь ирэн гарнаас атгаад "Ким Сэхёний И Хисын" гэж дахин хэллээ.

"Уучлаарай... б..би ингээд явлаа"

Балмагдсан бас цочирдсон байдалтай өнөөх охин дэлгүүрээс гүйгээд гарчихлаа.

"Урам нь хугарсан байхдаа"

"Зүгээр ээ"

"Гэхдээ л хөөрхөн охин байсандаа. Болзоонд урьсан бол нэг болзоонд яваад эелдгээр татгалзсан бол дээр байсан юм биш үү?"

Тэр миний хамрыг чимхээд "Би Ким Сэхёнтай л биш бол өөр хүнтэй болзоонд явахгүй ээ"

Удахгүй ажил тарлаа.

"Өнөөдөр гадаа цас ороод сайхан өдөр байна. Аахх ингээд өвөл болчихлоо..." гэсээр гадаах орчинг ажиглан зогсоно.

"Цас орж байгаа юм чинь хоёулаа болзоцгооё"

"Тэгье ээ" гэхэд Хисын гарнаас минь хөтлөн алхаж эхэллээ.

Ширхэглэн хаялах цасан ширхэгүүд, дуу аялсаар хажууд минь алхах И Хисын бүх зүйлс хэтэрхий сайхан бас жаргалтай байна.

"Даарахгүй байна уу?"

"Үгүй ээ. Харин ч сайхан байна. Өмнө нь цас орох болгонд ганцаараа алхдаг байсан"

"Одоо ганцаараа биш шүүдээ"

Түүний зөөлхөн хоолой, дулаахан гар, цэлгэр цээж, нүд, ам, хамар... бүх зүйл нь бурханаас надад ирсэн бэлэг юм болов уу???

- I will always be the virus of your happiness -

2021.11.08

My World  | Lhs |Where stories live. Discover now