Битгий яв

2 0 0
                                    

... Бархас гэнэт шөнө цочин сэрэв. Зүүдээ санахгүй хэдий ч хэн нэгэн түүнийг сэрээсэн мэт зүгээр л босоод ирэв. Түүнд өмнө нь мэдрэгдэж байгаагүй нэг сонин мэдрэмж төрөөд толгойгоо илээд ширээний гэрлээ асаав. Тамхиа асаалгүй амандаа зуугаад дэвтрээ дахин сөхөж бичсэн шүлгээ ахин дахин, ахин дахин уншлаа.

.... Улаан эргэлдсэн орчлонгийн тайвшрал

Усан нүдэн чиний тухай шүлэг тэрлэе гэвээс

Уншаад дуусгасан номнуудын уран үгс дутав

Унтарсан тархинд гэрэл асаад эргээд унтрав

Оньсого нүдэн чиний тухай ярья гэвээс

Ондоо ертөнцөөс үг зээлдэв

Орчлонд байдаггүй яруугаар дутав... 

Гэнэт сэрсэн түүний толгой өвдөж гэрлээ унтраалгүй орондоо орон хөнжилөө нөмөрлөө. 

" Чихэнд чийртэй утасны хонх тасралтгүй дуугарсаар Эрхээ сая нэг ухаан орон сэрэв. Өнгөрсөн шөнө унталгүй ухаан алдсан байх гэж бодохдоо шууд босолгүй хэсэг хэвтлээ. Утсаа авах тэнхэлгүй байсан ч гараа сунган авлаа. 

- Байна уу? Аав аа

- Байна байна. Сайн уу? миний охин сайн биз дээ. Бие нь өвдөөгүй биз дээ. Залгахгүй болохоор чинь бид хэд сайн байгаа гэж бодож байгаа шүү.

- Сайн байгаа аав аа. Бие өвдөхгүй хэвийн байгаа гэж хоолойгоо хүчлэн хэллээ. Аав нь хэсэг чимээгүй байснаа "Хайртай шүү" гэж аяархан хэлээд таслав. Эрхээгийн нүдэнд нулимс цийлэгнэж өөрийн эрхгүй хоолой нь зангираад ганцаараа бахиран уйлав. Хүний орчлонг бүтэн болгох арга байхгүйг Эрхээ маш сайн ухаарч ээ. Дүүрэн жаргал гэж ерөөл магтаалд л байх хий хоосон үг юм даа...

Until you get marriedWhere stories live. Discover now