8. Ажлын хамтрагчид

3.8K 462 71
                                    

Уулын бэлээс шахуу хөтөлсөн гар минь уулын орой дээр бараг л гарах гэж байгаа энэ үед ч салсангүй. Түүний гар үнэхээр дулаахан том байх бөгөөд яг л аавдаа хөтлүүлэн явахад мэдэрдэг тийм дулаахан, аюулгүй мэдрэмжийг түүнээс авна.

Аавдаа хөтлүүлэхээс ялгарах нэг зүйл нь бага зэрэг сандрах мэдрэмж байлаа. Цаг үргэлж л хэрүүл хийж муудалцаж байдаг тул ийм удаан эвтэй нь аргагүй хөтлөөд явж байгаадаа одоо ч гайхмаар.

Түүний халаасанд байгаа гар руулаа одоо ч ширтсээр яваа намайг тэр анзаарсан бололтой "Санаа зоволтгүй ээ, чиний гар бүрэн бүтэн байсаар байгаа, юуг нь тэгтлээ хараад байгаа юм?" гэх нөгөө л нэг их зантай гэмээр хариу үйлдлээ үзүүллээ.

Бантсандаа "Х-Хэн бүтэн байна уу? гэж асуусан юм. . . зүгээр л" гэтэл

Жунин "Гарыг чинь,биетэй чинь бүрэн бүтэн буцааж өгөх болохоор урагшаа хараад тайван яв" гэв.

Яагаад ч юм тэрхэн зуур хамгийн түрүүнд толгойд буусан асуулт минь энэ байв.

"Б-Бие яагаад?" гэхэд

Жунин над руу хачин харсаар "Өөрөө юу төсөөлөөд байгаа юм? бид яг одоо ой модон дотор уул өөд өгсөж байна! мэдээж хэрэг унаж бэртэхээс чинь хамгаалж байна. Тэгээд л бие болон гарыг чинь гэсэн юм. Түрүүнээс хойш чи хоёр удаа бүдэрч унах шахсанаа анзаарсан уу?" хэмээн хэлэхэд ичсэндээ хоёр хацар халуу дүүгэн ёстой тэнэг байдалд орчихлоо.

Ичиж, бантсандаа гараа хамаг хүчээрээ татаж аваад "Х-Хүнийг юу гэж бодоод байгаа юм? би насанд хүрсэн том хүн! өөрийгөө аваад явж чадна. Чиний тусламж хэрэггүй" гэж чангаар хэлээд түүнээс түрүүлэн сүртэй алхтал ямар гай нь таарсан юм бүү мэд модны дээш гарч ирсэн үндсэнд хөл орооцолдоод бараг л уначихсангүй.

Цамцнаас татан арай ч газар унагаахгүй барьж авсан Жунин намайг дээш босгоод "Тийм байна аа, их мундаг биеэ авч явахаар харагдаж байна. Том Инбинь нүүна" гэж яг л шоолох мэт жуумалзан хэлээд эргээд хөтөлж байсан гараасаа хөтлөн халаасандаа хийв.

Үнэхээр тэнэг байдалд орсон болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй бүлтэлзэх зуур минь..

Жунин "Элдэв хачин зүйл бодож, сэтгэхгүй зүгээр хөтлүүлээд яв. Том хүн гуай" гэж хэлээд цааш алхлаа.

Ёстой ичмээр юмаа. Яагаад ингээд бүтэлгүйтдэг байна аа.

==============

Эцэст нь уулын орой дээр гарч чадлаа. Нар аль хэдийн жаргасан байх бөгөөд ерөнхийдөө гадаа бүрэнхий болж эхлэв. Яг ийм цагаар юугаа хийх гэж уулын орой дээр зогсож байгаагаа ч ойлгохгүй байгаа би, зүгээр л хурдхан доош бууж унтаж амрах юмсан гэж бодно.

/Дууссан/ I"m gonna love you❣️Where stories live. Discover now