28. Шинээр танилцсан залуу

4.5K 543 110
                                    

Хэсэг хугацаанд би бараг л ухаанаа алдчихсан байх. Яг одоо өөртөө болон Жунинд уур хүрч байна.

Би түүнийг санаж байсан нь үнэн шүү дээ. Арай гэж уулзсан байтал яагаад хөөгөөд гаргачихсан юм болоо? дэмий зүйл яриад ч болов дахиад хэсэгхэн хугацаанд хамт байж болох байсан шүү дээ.

Гэхдээ л тэр надтай хором ч хамт байхыг хүсээгүй. Уулзсан даруйдаа л явах гэж оролдсон. Магадгүй Сүнигийн яриад байсан зүйл ортой байж магадгүй.

Үгүй. . . үгүй. . . тийм байсан бол яах гэж намайг үнсэнэ гэж?? түүний үнсэлт үнэхээр мансуурмаар сайхан байсан.

Ингэж бодох тусам дахиад л Жунинд уур хүрнэ. Холбоо ч бариагүй. Бас дөнгөж уулзаад намайг үл тоосон. Царайг минь ч харах хүсэлгүй байгаа юм бол тэр чигээрээ л байхгүй шал дэмий хүнийг үнсээд догдлол эргэлзээ дунд үлдээчих юм.

Ким Жунин муу өөдгүй залуу!

Дахиж уулзахгүй дээ. . .

Үгүй ээ яг одоо бүх асуудлаа шийдээд бүгдийг ярилцаад салсан нь дээр. . .

...гэж бодсоор гэнэт л ухаан орсон мэт хаалга нээхэд Жунин аль хэдийн яваад өгсөн байв.

Тийм дээ тэр гадаа хүлээж байхгүй нь мэдээж зүйл шүү дээ. Би л хэт их догдолчихсон бололтой.

Түүнд дургүй байхаар шийдлээ. . .

Дахиж санах ч үгүй. . .

Дуудлага, зурвас юу ч хүлээхгүй. . .

Салах өргөдлөө дахиад өгнө. Хэзээ нэгэн цагт салгаж л таараа. . .

====================

Ганц өдөр хүмүүсээс хол тайван өнгөрөөе гэж бодсон бодол минь Жунинаас болоод тэр чигтээ нураад зогсохгүй, бодохгүй гэж хичээсэн ч бүтэн шөнөжин түүний талаар бодсоор байгаад үнэнийг хэлэхэд цурам ч хийж чадсангүй.

Өглөө 7 цагт шууд дэлгүүр рүү явлаа. Гэрт очиж болохгүй.

Дэлгүүрээ нээгээд удаагүй байтал аав Инчол хоёр ороод ирлээ.

Аав "Өө~ миний охин эрт иржээ. Найзынхаа гэрт хоносон юм бол найзтайгаа жаахан байж байгаад ирэхгүй. Өнөөдөр аав нь дэлгүүрээ нээнэ гэж хэлсэн биз дээ" хэмээн инээмсэглэсээр дэргэд ирлээ.

Инчол "Өглөөний мэнд царай муутаа. Ах нь чамд байшин авсаан" гэсээр чихэрэн байшин урд тавихад дотор уур хилэн дүрэлзээд ирлээ.

/Дууссан/ I"m gonna love you❣️Donde viven las historias. Descúbrelo ahora