Би яг хэн бэ?
Адгийн амьтан.
Хогын гей.
Арчаагүй новш.
Эдгээр үгс бол намайг тодорхойлох нэрс.
Харин тэр... надаас өөр. Үгүй юм байна. Тэр яг л надаас өөр ертөнцийн хүн шиг.
Төгс төгөлдөр.
Сахиусан тэнгэр.
Хайр хүргэм.
Тиймээ тэр бид ийм л ялгаатай. Дурлалт залуу минь гудамжаар найзуудтайгаа итгэл төгс алхаж байхад би буланд шахуулан дээд зиндааныхан гэх хэсэг бүлэг залуусд зодуулж байх хэмжээний их.
~
Auther's P.O.V
Яг л өмнөх шигээ дасал болсон газартаа гүзээлзгэнэтэй сүүгээ барин зогсох хар үст.
Удаан зогссоноос болоод хөшиж бадайрсан хөлөө ч үл тоон их сургуулийн хашаанаас гарж ирэн буй оюутнуудыг ажиглан амандаа "Ах яачихав аа? Ямар нэгэн юм болсон юм биш байгаа даа?" хэмээн бувтнасан болчихоод эргэн сургуулийн үүд рүү харцаа чиглүүллээ.
:Хөөе жаалаа. Энд бас юугаа хийж байгаа юм?
Удсан ч үгүй хүсэн хүлээсэн хоолой чанх ард нь дугарах үед хар үст багахан цочсон ч тэр даруй нүүрэндээ жаргалтай инээмсгэлэлээ тодруулан эргэж хараад
-Хён! Сайн уу?
:...
Юу ч үл дугарсанд жаалхан хөвгүүн бага зэрэг бантан
-Мм. Н-нөгөө энийг өгөх гээд. Амтархан уугаарай!
Барьж байсан сүүгээ гарт нь атгуулаад эргэж харан явах гэвэл шаргал үст түүний бугуйнаас чанга гэгч нь атгачихав.
-Ж-жимин хён, та яагаад байгаа юм б-бэ?
:Хөөе жаалаа. Чи өөрөө яагаад байгаа юм. Ядаргаатай байна, энийг чинь уухгүй учраас зайлж үз. Жон Үён!
Жимин өнөөх сүүг хогын сав руу чулуудчихаад хүйтэн харцаа шидлэн Үёны гарыг хүчтэй гэгч нь савчихаад тоомжиргүй царайлан найзуудаа дагуулан инээлдсээр алга болох нь тэр.
Харин ард нь нулимсаа тэвчих гэж гараа цайтал атгасан хүү хэдий уйлж байсан ч хүчээр инээмсэглэн үлдэнэ.
Wooyoung's P.O.V
Энэ мэдрэмж, энэ үгс. Танил бөгөөд үзэн ядам мэдрэмж. Ийм зүйл олон болж байсан ч гэлээ одоо болтол дасаж өгөхгүй юм. Яагаад юм бол.
Түүний үг миний зүрхийг хангалттай ихээр шархлуулж байсан ч гэлээ би тэвчинэ, тэгэх ч хэрэгтэй. Хэдий гомдож басхүү уурлаж байвч хайр хамагаас хүчтэй нь гэдэг биз дээ? Зүгээр л хэзээ нэгэн өдөр минийх болно гэх багахан мөрөөдөлдөө умбаад тэвччихье.
Тийм ээ! Жон Үён. Тэмц! Тэр сая чамайг нэрээр чинь дуудсан шүү дээ. Ядаж л өмнөхөөсөө илүү намайг мэддэг болсон гэсэн үг биз дээ? Улам ихээр хичээцгээе!
~
Төгсөлтийн баяр. Хүн бүхэний хүсэн хүлээсэн тэр өдөр. Энэ үеэс л бид биеэ даан амьдрал гэх дайны талбар дээр гарна. Гэвч миний хувьд хэтэрхий хурдацтайгаар биеэ даан, том хүн шиг сэтгэж, аль хэдийн амьдрал үзчихсэн. Тэгсэн ч би чинь 18н наст шүү дээ. Эцэг эхийн хараа хяналтанд байх ёстой өсвөр насны хүүхэд.
16 наснаасаа хойш би өөр өөрийгөө халамжилж, арай чүү гэж өдөр хоногийг хоолтойгоо залгуулж буй минь энэ. Би бусад шиг биш ээ. Тэд томчуудын хараа хяналтнаас гарахыг хүсдэг бол би эсрэгээрээ. Тэд найз охинтой болохыг хүсдэг бол би эсрэгээрээ. Тэд сайхан амьдрахыг хүсдэг бол би дэлхийн төгсгөлийг харахыг хүсдэг.
Харин миний хүсэж, сонирходог зүйлс их сургуулын царайлаг ахыг харсанаар шууд л эсрэг зүг рүү тахийж орхисон билээ.
Магад тэрнийг над руу хараад сахиусан тэнгэрийн инээмсэглэлээ гаргахад нь буцаж гарж чадахааргүй хайрын гүн ангал руу унасан юм болов уу?
A/n: Уншиж байгаа та нартаа хайртай шүү💕🙇🏻♂️
YOU ARE READING
-Hyung! Please love me-
Fanfiction:Ахаа би танд хайртай! -Явж хичээлээ хий жаалаа. :Надтай үерхээч! -Би нусхайтай зууралддаггүй