Four/사

33 7 1
                                    

Элсэлтийн шалгалт бүр л ойртсоор. Чадах ядахаараа хичээж байгаач, мэдэхгүй юм даа зүгээр л шантраад байгаа юм шиг. Хичээлдээ тийм муу биш ч гэлээ төгсөх шалгалт бол яалт ч үгүй хадан хавцал дээр зогсож байгаатай адил хэцүү зүйл. Нэг л эвгүй хөдөлвөл доош бүр мөсөн уначихаар айдас мөн сандралтай нөхцөл байдал.

Зарим нэгний үхэл амьдрал, аль эсхүл ирээдүйн мөрөөдөлөө биелүүлэхэд хамгийн их хэрэг болдог зүйл бол их сургууль. Над шиг арга ядсан амьтан тэр их үнэ нь тэнгэрт тулсан төлбөртэй сургуульд орж чадахгүй ч гэлээ тэтгэлэгтэй болчихвол бүх зүйл болчихно байх.

Уг нь ийм ч байгаагүй юмсан. Хуучин өөрийгөө саначихлаа байна. Жон Үён чи хэзээ ийм арчаагүй болчихоо вэ?

-

-Жимин хён!

Яг л өмнөх шигээ сургуулийнх нь үүдэнд хүлээнэ зогсоно. Хэдий зовиуртай үг сонссон ч гэсэн хайр ямар тиймхэн үгэнд хөрөх биш дээ.

:Юу вэ?

Олон юм эргэцүүлэн зогсохдоо Жимин ахыг гарж ирэхийг ч анзаараагүй байхад тэр урд минь ирээд зогсчихсон байх нь тэр.

-Энэ!

Самгардсандаа гүзээлзгэнэтэй сүүгээ хурдхан урагш сунгавал тэр хэсэг харж байснаа гарыг минь хүчтэй цохиж атгаж байсан сүү хажуу тийш шидэгдэж орхив.

Газар унасан сүү рүүгээ гунигтай гэгч нь харан дээш түүнрүү харвал нилээд уурласан байлтай хөмсгөө гүн гэгч нь зангидсан байлаа.

:Би чамд хангалттай ойлгуулсан гэж бодсон юмсан? Наад толгой дотор чинь тархи байдаг юм уу? Эсвэл би л байдаг юм уу? Гэчихээд толгой руу бага зэрэг чичлээд

:Жаалаа чи буруу ойлгоод байх шиг байна. Би чам шиг арчаагүй амьтныг сонирхдоггүй. Тиймээс тонилж үз!

Нөгөө л нэг хурц иртэй хутга шиг үгнүүдээ зүрх рүү минь хэрцгийгээр сүлбэж байсанд уйлчихгүйг хичээн хурууныхаа үенүүдийг цусгүй мэт цайтал нь атган зогсож байтал тэр намайг түлхээд унагачихав. Ямар ч тэнхэл байгаагүй тул Жимин хёний гарын аясаар газар өвдөглөн унах үед хайртай залуу гэх нэршилтэй хүн минь бассан инээмсэглэл тодруулчихаад хаа нэгтэй яван одоход замын эсрэг талаас хэн нэгэн гүйж ирж байх нь бүртэлзэн үзэгдэнэ.

Нүд минь нулимсаар дүүрчихсэн учир яг хэн гэдгийг нь таньж чадалгүй гөлөрч байтал нөгөө залуу чинь яг урд минь ирчихээд нулимсыг минь зөөлөн арчиж өгөхөд одоо л хэн гэдгийг нь харахтайгаа боллоо.

Түүнийг харчихаад дахиад өмөлзөөд ирсэнд

"Мангар амьтаан! Хэн чамайг намайг эзгүйд уйл гээв? Очиж очиж тэр муу их зантай ахаас болоод шүү? Чи яг солиорчихсон байх!"

-Битгий намайг загинаад бай. Тэнэг минь! Өөрөө бүхэл бүтэн хоёр жил хүн хаяж явчихаад...

"Алив бос. Эхлээд танайх руу явцгаая"

-

Auther's P.O.V

-Одоо хэл! Хаана юу хийж байснаа сая гэнэт гараад ирэв?

Үён урдаа байх хоолны ширээн дээрээ барьж буй халбагаа тас хийтэл нь тавих үед эвхэгддэг жижигхэн ширээний нөгөө талд суух үзэсгэлэнтэй нүдтэй, богино хар үстэй залуу дулаахнаар мишээгээд

"Үгүй ээ яахав, чи мэднэ дээ ээж миний төлөө их хичээдэг. Аавыг нас барсны дараа тэрэнд надаас өөр хэн ч байгаагүй, тиймээс тэр намайг Канад явж сур гэсэн юм аа. Угаасаа би ямар ээжийнхээ үгнээс зөрж чадах юм биш. Тэгээд л явчихсан юм"

-Тэгвэл яагаад надад хэлээг...-

"Чамд хэлчихвэл явахад хэцүү болох гээд байсан юм л даа. Тухайн үед чи өөрийгөө ямархуу байснаа санаж байна уу?"

-Тийм ээ. Би бүрэн утгаараа гадуурхагдаж, бараг л үхэж байсан.

"Мм. Тиймээс л чамд хэлээгүй. Чи бодоод үз л дээ? Хэрэв чи миний оронд байсан бол яах байсан бэ? Хэн ч сайн найзыгаа орхиж явахыг, эхийнхээ санааг зовоохыг хүсэхгүй"

-Ойлголоо доо. Гэхдээ Сан, Чүэ эгч одоо хаана байгаа юм? гэвэл Сан гэгчийн царай дорхноо барайж "Нас барчихсан"

-А-айн?

"За одоо энэ талаар ярих аа больцгоое. Чи Жон ах эгч хоёртой холбоо бариагүй хэвээрээ л байгаа юу? За за ойлгомжтой л доо, бос. Хувцас хунараа багла"

-Яах юм?

"Энд байснаас манайд байсан нь дээр шд?" Хэмээгээд босж зогсон умгар ганц өрөөг нь тойруулан харна.

A/n: Бичих гэж үйл тамаа цайх юм аа😆🥲

-Hyung! Please love me-Where stories live. Discover now