"Тэр зөвхөн минийх байх ёстой." Оикавагийн нүүрэнд инээмсэглэл тодрох ч хэлсэн үг нь тун ширүүн сонстох аж.
"Чиний үг үйлдэл хоёр чинь зөрөөд байна" гэж Иваизүми нүдээ эргэлдүүлсээр хэлчхээд ширээгээ тулж зогсохдоо санаа алдлаа. "Тэгвэл юу гээч, өрсөлдчихье. Кана хэнийх болох тал дээр."
Оикава худлаа инээсээр Ивазүмигийн мөрөн дээр гараа чангахан тавихдаа "Чи их хөгжилтэй юмаа" гэснээ хормын зуур л царайгаа төв болгож орхилоо. Тэгээд Ивагийн нүүрэнд өөрийнхөө нүүрийг бараг л тулгах шахам ойртохдоо "Болж байна аа. Хөгжилтэй байх бололтой." хэмээн ёжлон хэлэв.
"Чамайг хаягдсаныхаа дараа дээвэр дээр хэрхэн уйлж суухыг чинь харах мэдээж хөгжилтэй байна байх." Иваизүми Оикавагийн мөрийг давуулж ангийн нөгөө буланд хүүхдүүдтэй ярилцан суух Кана руу нууцхан харц шидлэхдээ ийн хэлээд, Оикаваг дээвэр дээр буйгаар төсөөлж байгаа бололтой тэсгэлгүй инээд алдчихаад жуумалзах аж.
"Өөрийнхөө ирээдүйг зөгнөөд байгаа бололтой." Оикава мөчөөгөө өгөхгүй гэсэн шиг ийн хэлээд, Ивазүмиг хаашаа хараад байгааг мэдсэндээ мөн адил хойш эргээд Кана дээр харцаа тусгах агаад харц нь хормын зуур зөөлрөх нь илт мэдэгдэнэ.
"Шүүгчтэй юм уу?"
Оикава яг Иваизүмигийн хажууд ширээ налж зогсох зуураа хоёр гараа энгэртээ зөрүүллээ. Харин Ивазүми толгой сэгсэрсээр "Зөвхөн түүнийг илүү жаргалтай болгож, түүнээр хайрлуулж чадсан нь ялна."
"Тохирлоо" гэж Оикава шуудхан хариулчхаад бараг л харагдахтай үгүйтэй жуумалзлаа. "Тэр хайр нь зөвхөн минийх байх ёстой."
꧁ chapter one.
love that should be only mine. ꧂
YOU ARE READING
JEALOUSY || anime fiction mgl.
Romance"Чи хэнийг нь сонгох юм?" гэсэн асуултанд тэр маш удаан хугацаанд хариулаагүй. Гэхдээ хамгийн сүүлчийн мөчид намайг сонгоё гэсэн ч тэр нь огтхон ч үнэ цэнэтэй хариулт болж чадсангүй.