"Хөөе, Оикава! Бэлтгэл эхэллээ!" Би коридорын нөгөө буланд фэн охидуудаараа хүрээлүүлчихсэн зогсох түүнийг уцаарлангуй дуудсан ч тэр огтхон ч сонссон шинж байсангүй инээсээр л байх аж. Над руу ядаж хяламхийж ч харалгүй зургаа даруулан зогсохыг нь би хэдэн минут харж зогсчихоод сүүлдээ тэвчээр барагдсандаа түүн рүү хурдан хурдан алхаж эхлэв.
Өдөр болгон яагаад заавал ингэх ёстой байдгаа ойлгохгүй юм. Кана байсан бол тэр хором ч ингэж охидуудтай зогсохгүй дээ. "Хөөе!" Би түүний мөрөн дээр гараа тавиад, чөтгөрийн инээмсэглэл гаргасаар "Заал руу явах уу даа?" хэмээн хоолойгоо үл мэдэг бүдүүн болгон хэлэв.
Оикава жаахан гайхаж амжсан ч эргэн тойронд зогсох охид харин цочисхийсэн ч үгүй Оикавагаас үргэлжлүүлэн юм асууж шалгаах аж. "Ива, би удахгүй очно доо"
"Мөн тэгэх байх даа" би түүний дагз руу нэг алгадаж аваад, цамцнаас нь зуурсаар заал руу түрэгхэн алхаллаа. Охид ч бүр энэ үзэгдэлд дасчихсан гэлтэй чимээгүйхэн л араас даллах бол Оикава ч надад чирүүлэх зуураа охидуудад баяртай гэж хэлэхээ мартсангүй.
"Чиний араас гүйдэг ийм олон охид байхад Кана дээр бууж өгвөл яасан юм?" Булан эргээд шатаар уруудаж эхлэхдээ би түүний цамцнаас тавиад, хоёр гараа халаасалсаар хүйтэн өнгөөр ийн хэллээ.
Харин Оикава дөнгөж сая л тодруулчихсан байсан инээмсэглэлээ царайнаасаа арчиж хаяхдаа надтай хөл нийцүүлэн алхаж эхлэнэ.
"Кана тэднээс онцгой. Андуурах хэрэггүй." гэж тэр амандаа бувтнаад, үсээ хойш нь самнан янзаллаа. Замд тааралдсан нэг охин түүн рүү инээмсэглэн даллахад тэр ч түрэгхэн инээсээр зөрүүлж далласан ч, охиныг явж өнгөрсний дараа эргээд л царайны хувиралгүй болж орхих аж.
Оикава ч бас Канагийн тухайд тун ч их санаа зовж байгаа нь ойлгомжтой. Хүсвэл тэр уг нь Канаг надаас хэд дахин илүү боломжоор өөрийн болгочхож чадах байсан юм, гэхдээ Канаг хүчлэхийг хүсээгүй нь мэдээж.
YOU ARE READING
JEALOUSY || anime fiction mgl.
Roman d'amour"Чи хэнийг нь сонгох юм?" гэсэн асуултанд тэр маш удаан хугацаанд хариулаагүй. Гэхдээ хамгийн сүүлчийн мөчид намайг сонгоё гэсэн ч тэр нь огтхон ч үнэ цэнэтэй хариулт болж чадсангүй.