chapter x: only you & i.

79 14 4
                                    

"Кана!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Кана!"

Би баахан хүнтэй кафегаас Кагэяамаг олохоор хэд хэдэн удаа нүдээрээ тойруулан харж байгаад сүүлдээ Кагэяамаг яг аль ширээнд сууж байгааг асуухаар утсаа гаргаж байтал булангийн ширээнээс Кагэяамагийн хоолой гарах аж. Тэр өнөөдөр ахиад л бэлтгэлтэй бололтой, хар пудволк тамирын өмдтэй өмссөн харагдана.

Бас яагаад ч юм өмнөх өмнөхөөсөө илүү жаргалтай харагдах аж, инээмсэглээд л. Би түүний урд талын сандал дээр суунгаа "Сайн уу?" хэмээн бодож байснаасаа ч эв хавгүй өнгөөр асуучхаад мэдэгдэхгүй шахам хоолойгоо заслаа.

Уг нь иймэрхүү зүйлс өмнө нь хэзээ ч "эвгүй" гэх тодотголд багтдаг байгаагүй ч гучхан минутын өмнө Оикавагийн гаргасан царайг санах төдийд дотор давчдах шиг л болно. Тэр намайг явна гэхэд дургүйцээгүй ч "битгий яв" гэж дотроо хашхирч байгаа нь царайн дээр нь дэндүү ил байсан. Тэрийг нь мэдсээр байж... би Кагэяама дээр ирчихсэн нь Оикавагийн урд гэмтэй санагдсаар байх аж.

Уг нь тэр намайг тэмцээндээ оролцож дуустал хүлээж өгсөн байхад би Кагэяамаг гээд дэндүү бодлогогүй алхам хийчихсэн бололт—

"Би аль хэдийн чамд гүзээлзгэнэтэй шэйк захиалчихсан шүү. Дуртай болохоор чинь" Кагэяама бодлыг минь тасалсаар ийн хэлчхээд намайг баярлалаа гэж хэлэхтэй минь зэрэгцэн үргэлжлүүлэн тэмцээн ямархуу байсан тухай асуух аж.

Би сая л тэмцээнийхээ тухай мартаж орхисноо санаад ёолсоор "Үнэндээ бол яримааргүй байна, төсөөлж байснаасаа ч муу хийчихсэн юм шиг санагдаад байгаа болохоор"

"Гэхдээ чи хэчнээн удаа бэлдсэн билээ дээ?" Тэр инээд алдсан ч шоглохыг хүссэнгүй бололтой тайвшруулахаар ийн хэлээд шанаагаа тулж суулаа. Тэр яг ингээд суухаараа дандаа хөөрхөн байдаг. Царайлаг биш, зүгээр л хөөрхөн.

"Тийм л дээ, гэхдээ магадгүй зураг миний амьдралыг тодорхойлох зүйл биш бололтой. Сүүлийн үед зураг зурахдаа..." би үгээ дуусгах эсэхтээ хэсэг эргэлзсэн ч Кагэяама юм чинь хэлсэн ч буруудахгүй гэж бодсоор "Зурагнаас таашаал мэдрэхээ больчихсон. Өмнө нь дандаа зураг зурахдаа дуртай байсан ч гэсэн одоо бол нэг л бүтэхгүй санагдаад"

JEALOUSY || anime fiction mgl. Where stories live. Discover now